Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хамтран Mining Week-Уул уурхайн 7 хоног форумыг 3 дахь жилдээ 2024 оны 10 дугаар сарын 7-13-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Тус арга хэмжээний үеэр манай улсын уул уурхайн салбарын өсөлт, шинэ төслүүдийн эрэлтэд тулгуурлан МУУҮА-ийн Ажлын алба MinePro 2024 үзэсгэлэнг 2024 оны 10 дугаар сарын 10-12-нд зохион байгуулах юм.
“Mining Week –Уул уурхайн 7 хоног” форумын үеэр зохион байгуулагдах “MinePro 2024” үзэсгэлэнгийн мэдээллийн түншээр The Mongolian Mining Journal сэтгүүл ажиллах бөгөөд үзэсгэлэнтэй холбоотой мэдээ мэдээллийг MMJ сэтгүүлийн хуудас болон www.mongolianminingjournal.com сайтаас танилцах боломжтой.
“MinePro 2024” үзэсгэлэнд ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд, уул уурхайн төсөл хэрэгжүүлэгчид, олон улсын хөрөнгө оруулагчид, санхүүгийн байгууллагууд, зөвлөх үйлчилгээ, технологийн болон бусад үйлчилгээ үзүүлэгч компаниуд өргөнөөр хамрагдан оролцох юм.
Онцлох хөтөлбөрүүд:
1. Уул уурхайн төслийг хэрэгжүүлэгч компаниудын худалдан авах үйл ажиллагаатай холбоотой 2025 оны төлөвлөгөө, ханган нийлүүлэгч нарт тавих шаардлага, процесс зэргийг танилцуулах хөтөлбөр;
2. Худалдан авалтын өмнөх брэнд хоорондын иж бүрэн үнэлгээг хийх, бодит ажлын талбар дээрх техникийн ажлын бүтээлээ танилцуулах хөтөлбөр;
3. Төслийн болон бараа бүтээгдэхүүн нийлүүлэлттэй холбоотой гаднын болоод дотоодын санхүүгийн байгууллагуудын санхүүжилтийн боломжуудын талаарх танилцуулга хөтөлбөр;
4. Олон улсын худалдааны агентлагууд өөрийн орны гадаад худалдааны бодлого, хэрэгжүүлж буй төслүүдийн танилцуулга хөтөлбөр;
5. Олон улсад нэр хүнд бүхий зөвлөх үйлчилгээ үзүүлэгч фирмүүдийн танилцуулга хөтөлбөр;
6. Орон нутгийн бизнес эрхлэгч, ханган нийлүүлэгчдийг дэмжих хөтөлбөр;
7. Оролцогч талуудыг урьдчилан бэлдсэн онлайн платформоор дамжуулан уулзалт товлох хөтөлбөрүүдийг онцолж байна.
Танай байгууллагын хамт олныг бидний зохион байгуулж буй “MinePro-2024” үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
Үзэсгэлэнтэй холбоотой бусад мэдээллийг www.minepro.mn хаягт хандана уу.