“Эрдэнэс Алт Ресурс" компани 5 жилийн ойн хүрээнд "Эрдэнэс Алт Ресурс" ХХК "Өнгөрсөн, Одоо, Ирээдүй" сэдэвт онол практикийн бага хурлыг зохион байгууллаа.
"Эрдэнэс Монгол" компанийн Зэс, металлын группын менежер Ц.Төгсбуян "Эрдэнэс Монгол нэгдлийн стратеги төлөвлөгөө"-г эхний илтгэлээр хэлэлцүүлсэн бол Эдийн засаг, хөгжлийн яамны Бүс, орон нутгийн хөгжлийн бодлогын газрын дарга, доктор Д.Эрдэнэбаяр "Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал"-ыг танилцууллаа.
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн “Эрдэнэс Алт Ресурс” ХХК нь 2023 онд баяжуулах 2 дугаар үйлдвэрийг ашиглалтад оруулснаар баяжмалын хэмжээ эрс нэмэгдэж, 599 мян.тонн хүдэр олборлож, 15.2 мян.тн алт, мөнгөний баяжмал борлуулсан байна.
Борлуулалтын орлого 2023 оны гүйцэтгэлээр 307,4 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан бөгөөд энэ нь 2022 онтой харьцуулахад 2.6 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүнээс гадна 133.9 тэрбумын цэвэр ашигтай ажиллаж, төлөвлөгөөгөө 19.1 тэрбум төгрөг буюу 17 хувиар давуулан биелүүлж улсын төсөвт 58.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна.