Ч.Сансар
Европын холбоо болон Австрали улс стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын салбарт хамтран ажиллах Санамж бичигт мягмар гарагт гарын үсэг зурлаа. Европын Холбоо критикал минералын нийлүүлэлтээ төрөлжүүлж, Хятад, Оросоос хараат байдлаа бууруулж, нүүрсхүчлийн хийн ялгарлыг багасгахын тулд дээрх арга хэмжээ авсан байна.
Энэхүү гэрээний хүрээнд талууд критикал минералын хайгуул, олборлолт, боловсруулалт, цэвэршүүлэх чиглэлээр хамтран ажиллахаас гадна олборлолтын үед үүссэн хаягдлыг дахин боловсруулах тал дээр мөн хамтрах юм байна.
Европын холбооны комиссын дэд ерөнхийлөгч Валдис Домбровскис "Австрали бол чухал ашигт малтмалын салбарт дэлхийд тэргүүлдэг." гэж мэдэгджээ.
“Энэхүү түншлэл нь Европын Холбоог чухал ашигт малтмалаар илүү тогтвортой хангахад чиглэсэн чухал алхам юм. Энэ нь бидэнд ногоон болон цахим шилжилтийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулна" гэж тэрбээр хэллээ.
Европын Холбоо 2021 онд Канад, Украин, 2022 онд Казахстан, Намиби, 2023 онд Аргентин, Чили, Замби, Конго, Гринланд улстай, энэ оны эхээр Руанда, Норвеги, Узбекистантай ижил төстэй гэрээ байгуулсан аж.
Эх сурвалж: Reuters