Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Jaima алтны уурхайн үйл ажиллагаа сэргэлээ

 

“China Gold International Resources” компани  Төвдийн нийслэл Лхас хотын ойролцоох Jiama уурхай II шатны үйлдвэрлэлээ сэргээж байгаагаа зарлалаа. Тус уурхайн хаягдлын далан хальсны улмаас жил гаруйн хугацаанд хаагдаад байсан юм. 2023 оны 3 дугаар сарын 27-нд хаягдын далан хальж, алтны уурхайг зогсоосон тухай 5 дугаар сарын 31-нд Mining.com сайтад тус компанийн төлөөлөгч өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Боловсруулах II шатны үйлдвэр Төвдийн болон Хятадын Засгийн газраас зөвшөөрөл авснаар ажиллаж эхэлсэн бөгөөд өдөрт 34 мянган тонн баяжмал боловсруулах хүчин чадалтай аж. Харин 6000 тонны хүчин чадалтай ажиллаж байсан I шатны үйлдвэрийн үйл ажиллагаагаа зогссон хэвээр байна.  2023 оны 12 дугаар сард тус үйлдвэр хотын захиргаанаас зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа сэргээж байсан ч хаягдлын далан сэтэрсэн хэмээн дахин хаагдсан тухай тайланд тусгажээ.

Тус үйлдвэр III шатны үйлдвэрлэлд зориулж хаягдлын далан барьж байгаа бөгөөд 2026 оны эхний хагаст барилгаа дуусгаж, ашиглалтад оруулахаар эрчимтэй ажиллаж байгаа аж. 

Тус компанийн 2023 оны жилийн эцсийн тайланд Jiama уурхайн ажил сэргэснээр 2024 онд 95-98 сая фунт зэс, 42,439-45,333 унц алт олборлох зорилт тавьсан бөгөөд Jaima уурхай нь зэс, молибден, алт, мөнгө, хар тугалга, цайраар баялаг БНХАУ-ын хамгийн том зэс алтны полиметалл уурхайн нэг.

Тус уурхай Төвдийн нийслэл Лхас хотоос зүүн тийш 60 км хэсэгт орших Gangdise зэсийн металлогенийн бүсэд оршдог. “China Gold International Resources” компани  нь 2010 оны 12 дугаар сарын 1-нд Jiama уурхайг худалдаж авч, энэ өдрөө тус компани Хонг Конгийн Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргасан байжээ.  

Эх сурвалж: tibetanreview.net