Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Дэлхийн зэсийн ирээдүйг тодорхойлох "Copper to World Conference & Exhibition" болно

П.Жаргалсүрэн

Австралийн Уул уурхайн  технологи, үйлчилгээний (METS) салбарын  тэргүүлэгч   “Austmine”  холбоо нь Австралийн зэсийн салбарын  2024 оны онцлох үйл явдал Copper to World Conference & Exhibition-ийг 6 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд  Өмнөд Австралийн Аделаида хотод зохион байгуулах гэж байна.   Тус холбоо  уул уурхайн технологи, инновацийн дэлхийн дэвшлийг сурталчлах, гишүүн байгууллагууддаа  бизнесийн таатай орчин бүрдүүлэх, амжилтад хүрэхэд нь илүү их боломж, дэмжлэг үзүүлэх зорилготой  аж.

Дэлхийн эрдсийн зах зээл дээр зэсийн эрэлт ойрын жилүүдэд нийлүүлэлтээсээ хол давах төлөвтэй байгаа тул салбарынхан цаашдын ирээдүйн талаар хэлэлцэхээр төлөвлөж байна.

“Тогтвортой ирээдүйн төлөө инноваци”  сэдвийн хүрээнд зохион байгуулагдах уг чуулганд дэлхийн өнцөг булан бүрээс салбарын  тэргүүлэгч, уул уурхайн хөрөнгө оруулагч, зэсийн салбарын зах зээл судлаач, стратеги  төлөвлөгөө боловсруулагч, технологийн мэргэжилтнүүд Аделаида хотод цугларч,  цаашдын сорилтуудыг даван туулах, ирээдүйн эрэлт хэрэгцээг хангах зэрэг өргөн сэдвийн дор хэлэлцэнэ.

Хоёр өдөр үргэлжлэх  “Copper to World” энэхүү арга хэмжээ  үндсэн илтгэлүүд болон сонирхолтой хэлэлцүүлэг, инновацийн хурлаар явагдах аж.

 

Эх сурвалж: mining.com

Сэтгэгдэл (1)

  • Бат-Эрдэнэ (127.0.0.1)
    Хэрэгтэй мэдээлэл байна.👍🏻
    2024 оны 06 сарын 04 | Хариулах