Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Перу улс жил бүр 4 сая тонн зэс үйлдвэрлэх боломжтой болно 


Т.Бямбанаран
 
Перу улсын Эрчим хүч, уул уурхайн сайд Ромуло Мучо 600 сая ам.долларын өртөгтэй Cerro Verde үйлдвэрийн геологи, хайгуулын үр дүнд нөөц нь нэмэгдсэн зэсийн уурхайн өргөтгөлийн төсөлтэй холбоотой техник, эдийн засгийн тайланг баталснаа зарлав.

Перу улсын баруун өмнөд хэсэгт орших Cerro Verde зэсийн уурхай нь тус улсын зэсийн 19 орчим хувь, молибдений 34%-ийг үйлдвэрлэдэг бөгөөд өдөрт дунджаар 400,000 гаруй тонн зэсийн хүдэр боловсруулах хүчин чадалтай дэлхийн хамгийн том баяжуулах үйлдвэрүүдийн нэг юм. Тус үйлдвэрийн талаас илүү хувийг Freeport-McMoRan компани эзэмшдэг бол 21%-ийг Sumitomo Metal Mining Company-н охин компани болох SMM Cerro Verde Netherlands, 19.5%-ийг Compaсia de Minas Buenaventura компани, 5.8%-ийг бусад хувьцаа эзэмшигч эзэмшдэг.

Cerro Verde компани 2026 оноос эхлэн 2044 он хүртэл өдөрт 420,000 тонн хүдэр олборлохыг зорьж байгаа. Одоогийн нөөц 2052 онд дуусах төлөвтэй байгаа тул тухайн үед уг уурхайн үйл ажиллагаа  зогсох юм.

Сайд Р.Мучогийн хэлснээр энэхүү төсөл нь зэс олборлох бусад төсөлтэй хамтарч  олборлолтын нийт хэмжээг нэмэгдүүлж, жилд 4 сая тонн зэс баяжуулах боломжтой болох аж.  Улмаар зэсийн олборлолтоор дэлхийд тэргүүлэгч Чили улсын хэмжээнд дөхөж очих боломжтой болж байгаа юм.

Эх сурвалж: mining.com