Т.Бямбанаран
БНСУ олон тэрбум долларын зээлийг Танзани, Этиоп улсуудад олгох хэлэлцээрт гарын үсэг зурсан нь Азийн улс орнуудад Африкийн ашигт малтмалын нөөц болон экспортын өргөн зах зээлд нэвтрэх боломжийг олгох чухал ач холбогдолтой гэрээнүүдийн нэг болсон юм.
БНСУ энэ долоо хоногт болох Өмнөд Солонгос-Африкийн дээд хэмжээний уулзалтад Танзани, Этиоп зэрэг 30 орны төрийн тэргүүнийг хүлээн авч уулзана.
Танзани улс ирэх таван жилийн хугацаанд Өмнөд Солонгосоос 2.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авна гэж мэдэгджээ.
Зүүн Африкийн тус улс нь никель, лити, бал чулуу зэрэг цэвэр эрчим хүчний технологид ашигладаг далайн нөөц, ашигт малтмалыг БНСУ ашиглах тухай хэлэлцээрт талууд гарын үсэг зурсан тухай Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Зухура Юнус ням гарагт мэдэгдэв.
Танзанийн Ерөнхийлөгч Самиа Сулуху Хассан мөн далай тэнгисийн нөөцийг тогтвортой ашиглах, байгалийн хийн ордуудыг хөгжүүлэх, бүтээлч үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, Танзаниас Өмнөд Солонгост ажиллах хүч нийлүүлэх зэрэг салбарт хамтран ажиллахыг эрмэлзэж байна гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч хэлжээ.
Засгийн газрын харьяаны “Фана хэвлэл”-ийн мэдээлснээр 126 сая хүн амтай, эдийн засаг нь хурдацтай хөгжиж буй Этиоп улс дөрвөн жилийн хугацаанд дэд бүтэц, шинжлэх ухаан, технологи, эрүүл мэнд, хот байгуулалтын салбарт нэг тэрбум долларын санхүүжилтийн гэрээ байгуулжээ.
Өнгөрсөн 7 хоногт Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёол Сьерра-Леон, Танзани, Этиопын удирдагчидтай уулзсан бөгөөд даваа гарагт Зимбабве, Того, Руанда, Мозамбик зэрэг улсын төрийн тэргүүнүүдтэй уулзжээ.
Эх сурвалж: www.reuters.com