П.Жаргалсүрэн, Т.Бямбанаран
Дэлхийн зах зээлд зэсийн нөөц огцом өссөний улмаас үнэ нь тонн тутамдаа 10,000 ам.доллароос доош буулаа. Үүнтэй уялдан АНУ-ын Холбооны Нөөцийн сан энэ жил бодлогын хүүгээ бууруулж магадгүй байна.
Жилийн энэ үед зэсийн нөөц ихэвчлэн буурдаг ч Шанхайн биржийн нөөц 2020 оноос хойш хамгийн дээд хэмжээндээ хүрчээ. Өнгөрсөн сард зэс 11,100 ам.доллароос өсөж, дээд амжилт тогтоосны дараа энэхүү үсрэлт зэсийн үнэд дарамт учруулж байна.
Үүний зэрэгцээ, АНУ-ын ажлын байр дөрөвдүгээр сард бууран хөдөлмөрийн зах зээл нь аажмаар удааширч, сүүлийн гурван жилийн хамгийн доод түвшинд хүрсэн байна. АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчооны гаргадаг Хөдөлмөрийн эргэлтийн судалгаагаар өмнөх сард нээлттэй ажлын байр 8.36 саяас 8.06 сая болж багасжээ.
“Julius Baer” Швейцарын банкны судалгааны албаны дарга Карстен Менке “Зэсийн зах зээл арилжаачдын бодож байснаас хангалт сайтай байгаа. Тиймээс зэсийн үнэ огцом өөрчлөгдөхгүй, зуны саруудад тогтвортой байна” гэж найдаж байгаагаа хэллээ.
Лондонгийн металлын бирж дээр орон нутгийн цагаар 15:26 минутад зэсийн үнэ 1.7%-иар багасаж, тонн нь 9968.50 ам.доллар болжээ. Мөн зэс олборлогч Freeport-McMoRan компанийн хувьцаа 4.8%-иар буурсан байна.
Эх сурвалж: MINING.COM