Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Г.ЁНДОН: ЗЭСИЙН БАЯЖМАЛ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР ИРЭЭДҮЙН НӨӨЦИЙГ СОРЧЛОХГҮЙ АШИГЛАХ БОЛОМЖТОЙ

ЭРДЭНЭТЧҮҮД ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛОХ МӨРӨӨДЛӨӨ 37 ЖИЛ ТЭЭЖ ЯВНА

Засгийн газрын хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан Аж үйлдвэржилтийн сэргэлтийн эхлэлийг тавьж, нэмүү өртөг шингэсэн уул уурхай, хөдөө аж ахуйн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрийг 6 байршилд үе шаттай байгуулахаар болсон. Үүний нэг нь “Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэсэн Зэс хайлуулах үйлдвэр. Энэхүү төслийн талаар Та дэлгэрэнгүй танилцуулна уу?

Юуны түрүүнд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, боловсруулах үйлдвэрүүдийн эхлэлийг тавьсан “Дөрвөн модны бүтэц” хэмээх суурь концепцийн талаар энд цухас дурдах хэрэгтэй. Дэд бүтцийг тодорхой хэмжээнд хөгжүүлсөн, хүн амын суурьшлын бүстэй ойр, хэд хэдэн байршилд хүнд үйлдвэр барих талаар 2020-2024 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган, УИХ ын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн чуулганаар хэлэлцэн баталж, бодлогын түвшинд шийдвэрүүд гарч байсан.

Үйлдвэрлэл, технологийн парк /ҮТП/ байгуулах ажлын хүрээнд Орхон аймгийн Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэн зэсийн баяжмал боловсруулах Өнгөт төмөрлөгийн, Сэлэнгэ аймгийн Төмөртэйн ордын төмрийн баяжмалыг Дархан уул аймагт боловсруулах, мөн Баянголын ордын төмрийн баяжмалыг Дорноговь аймагт боловсруулах Хар төмөрлөгийн, Дорнод аймгийн Тамсаг, Тосонгийн ордын газрын тосыг тээвэрлэн Дорноговь аймагт боловсруулах Нефть-химийн, Өмнөговь аймгийн Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн Нүүрс-химийн цогцолбор барих тухай Засгийн газрын тогтоол, шийдвэрүүд гарч байсан.

Ер нь бол, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам гэж нэрлэх болсон ч боловсруулах чиглэлийн хүнд бүтээгдэхүүн үйлдвэр, үйлдвэрлэл, эцсийн металлургийн салбар маань орхигдсон байсан. Төрийн бодлогоор боловсруулах үйлдвэрүүд байгуулж, нэмүү өртгийг хангалттай шингээсэн, үнэлэмж өндөртэй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эдийн засгийн өсөлтийг хангах зайлшгүй шаардлага бий. Дээрх 4 төрлийн ашигт малтмалын боловсруулалтын түвшинг ахиулах, илүү гүн боловсруулах үйлдвэрүүдийг бүтээн байгуулах тухай Засгийн газрын тогтоол, шийдвэрүүд нь эхний алхам хэрэгжиж эхлэх үндэс суурь нөхцөл нь болж өгсөн. Харин сүүлд ҮТП-ийн байршил, төлөвлөлт, үйл ажиллагааны чиглэлийг холбогдох төрийн байгууллага, эрдэмтэн, судлаач, эдийн засагчид нээлттэй ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлэн, тооцоо, судалгаан дээр үндэслэн тоог нэмж 6 байршилд Хүнд үйлдвэрийн цогцолбор байгуулахаар тогтсон. Зэсийн үйлдвэрийг баяжмал “Эрдэнэт хайлуулах үйлдвэр”-ийг түшиглэж байгуулах нь эдийн засгийн хувьд үр өгөөжтэй, хамгийн тохиромжтой байршил болохыг социализмын бүтээн байгуулалтын үед ч тэр, орчин үеийн судалгааны байгууллагуудын гаргасан дүгнэлт ч нотолдог. Уул уурхайн салбар улс орны эдийн засагт үр өгөөжтэй байхаас гадна хүрээлэн буй орчин, байгаль дэлхийд ээлтэй шинэ, дэвшилтэт технологи, инновацийг цаг алдалгүй нэвтрүүлдэг. Бусад салбартай харьцуулахад хөдөлмөрийн нөхцөл хүнд, эрсдэл өндөр, ажлын ачаалал их байдаг ч хөдөлмөрийн үнэлэмж сайн, нийгмийн халамж өндөр зэрэг нь дундаж давхаргыг бий болгодгоороо давуу талтай.

Зэсийн үйлдвэрийг баяжмал “Эрдэнэт хайлуулах үйлдвэр”-ийг түшиглэж байгуулах нь эдийн засгийн хувьд үр өгөөжтэй, хамгийн тохиромжтой байршил болохыг социализмын бүтээн байгуулалтын үед ч тэр, орчин үеийн судалгааны байгууллагуудын гаргасан дүгнэлт ч нотолдог.

Тиймээс бид нэгэнт газрын хэвлийгээс гаргаад ирсэн ашигт малтмалыг түүхийгээр нь гадагш ачуулаад байх биш, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хүнд үйлдвэрийг хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий. Тэгвэл энэ сэдэв өнөөдөр л ярьж байгаа асуудал биш байх нь. Монгол-Оросын хамтарсан үйлдвэр байх үеэс металлургийн үйлдвэр барих нь зүйтэй гэдэг олон талын байр суурь гарч байжээ. Энэ тухай Монголын талаас байр сууриа илэрхийлж байсан ахмад инженерүүдээс дурдвал Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Хөдөлмөрийн баатар Д.Ренчинханд гуай гээд нэрлэж болно.

1970-аад оноос Эрдэнэтийн ТЭЗҮ, зураг төслийг зохиож эхэлсэн үеэс “Энд ГОК /Горно обогатительный комбинат/ биш ГМК / Горно- металлургический комбинат/ байх ёстой, анхнаасаа металлургийн үйлдвэртэй болъё” гэж салбарын олон мэргэжилтэн байр сууриа илэрхийлж байсан. Ш.Отгонбилэг захирлын үед /1989-1998/ “Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг Эрдэнэтэд барья” хэмээн ЗХУ-ын өнгөт төмөрлөгийн зураг төслийн “Гипроцветмет” хүрээлэнгээр 1987 онд нарийвчилсан судалгаа хийлгэсэн байдаг. Тэр үеэс өнөөдрийг хүртэл 37 жилийн турш эрдэнэтчүүд, Монголын уурхайчид зэс хайлуулах үйлдвэртэй болох мөрөөдөл тээж яваа гэсэн үг.

Гэхдээ зүгээр нэг мөрөөдөөд суугаагүй, харин үе үеийн инженерүүд, Эрдэнэтийн үе үеийн удирдлагууд зэс хайлуулах үйлдвэр барих асуудлыг алхам алхмаар урагшлуулсаар ирсэн байдаг. Өнгөрсөн хугацаанд дэлхийн олон оронд нэвтрүүлсэн зэс хайлуулах үйлдвэрт ашигладаг бүх төрлийн технологийг тухайн улсын патент, технологи эзэмшигчидтэй нь хамтран Эрдэнэт үйлдвэрт нутагшуулах, хэрэгжүүлэх чиглэлээр судалж, үнэлгээ дүгнэлт өгч байсан.

1989 онд Түлш эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрийн яам гэж байхад “Гипроцветмет” хүрээлэнгийн судалгааг үндэслэн “Зэс хайлуулах үйлдвэрийг Эрдэнэтэд барих нь зүйтэй” гэсэн анхны шийдвэр гарч, протокол үйлдсэн. Үүнд үйлдвэрийн ТЭЗҮ, зураг төсөлд зэс хайлуулах заводыг цувих сунгах цехээс гадна молибдений цехтэй хамтад нь барихыг тусгасан. Гэтэл зөвхөн үйлдвэрийн байршил дээр тогтож чадалгүй, маргалдсаар өнөөг хүрлээ.

Миний хувьд зэс хайлуулах үйлдвэрийг Эрдэнэтэд барих нь оновчтой гэдэгтэй санал нийлдэг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа ч энэ байр суурь дээрээ хатуу зогсож байлаа. Аж үйлдвэржилтийн үндэсний хорооны Зэсийн дэд хороог ахалж буй Х.Бадамсүрэн захирал ч мөн адил 2023 онд болсон уг дэд хорооны хуралдааны үеэр энэ байр сууриа илэрхийлсэн байдаг.

Зэс хайлуулах технологиуд дундаас Хятадын SKS технологийг сонгох болсон шалтгаан юу байв?

Дэлхийн 120 гаруй зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрт туршиж батлагдсан нэлээд хэдэн технологи бий. Эдгээрээс зэс хайлуулах цэвэршүүлэх арга технологийн хувьд Vanyukov process, Noranda, Ausmelt, KFP technology, Flash Smelt, HydroCopper, Galvanox, SKS technology зэргийг нэрлэж болно.

Харин “Эрдэнэт үйлдвэр” дээр дурдсан бүхий л технологиор тухайн улсуудын патент эзэмшигч компаниудтай хамтран судалгаа хийсэн. “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлаар томилогдож ирээд л хайлуулах үйлдвэрийн технологийн судалгааг ингэж олон жил уйгагүй, ул суурьтай, үндэслэлтэй хийж гүйцэтгэсэнтэй мэргэжлийн түвшинд илүү ойр танилцаж байна. “Эрдэнэт үйлдвэр”-т металлургийн гадаадад төгсөж ирээд, чиглэлээр судалгааны ажлуудад анхнаас нь оролцон, бүх улсын технологитой газар дээр нь танилцсан боловч үйлдвэрээ барьж чадалгүй тэтгэвэртээ гарсан инженерүүд олон бий. Гэхдээ 1987 онд ЗХУ-ын Ванюковын зуух, 1995 онд Канадын Noranda, 1997 онд Австралийн Ausmelt, 2001 онд Финландын Flash Smelt, HydroCopper, 2006 2008 онд онд Финландын Австралийн Galvanox гээд зэс, хар тугалга, никель, цайр хайлуулах шилдэг технологи эзэмшигч, олон улсад тэргүүлэгч компаниудын бүх технологийг мөн хамтарч судлаад, 2014 онд Ц.Даваацэрэн захирлын үед /2013 2016/ “Манайх шиг 560 орчим мянган тонн зэсийн баяжмал гаргадаг үйлдвэрт хөрөнгө оруулалт болон урсгал зардал хамгийн бага байх боломжтой Хятадын SKS технологийг сонгох нь зүйтэй юм байна” гэсэн нэгдсэн шийдэлд хүрсэн.

Олон жилийн судалгаанд үндэслэн тус үйлдвэрийн болон салбарын тэргүүлэх мэргэжилтэн, инженерүүд дээрх шийдвэрийг гаргасан байдаг. Ингээд SKS технологийг сонгон баталгаажуулаад, харин хүхрийн давхар ислээс элементийн хүхэр эсвэл хүхрийн хүчил боловсруулах хувилбаруудыг сонгох шийдэлд хүрч байсан нь тайлан судалгаа, хуралдааны тэмдэглэлийн хуудсанд түүх болон үлдсэн байна.

1987 онд ЗХУ-ын Ванюковын зуух, 1995 онд Канадын Noranda, 1997 онд Австралийн Ausmelt, 2001 онд Финландын Flash Smelt, HydroCopper, 2006 2008 онд онд Финландын Австралийн Galvanox гээд зэс, хар тугалга, никель, цайр хайлуулах шилдэг технологи эзэмшигч, олон улсад тэргүүлэгч компаниудын бүх технологийг мөн хамтарч судлаад, 2014 онд Ц.Даваацэрэн захирлын үед /2013 2016/ “Манайх шиг 560 орчим мянган тонн зэсийн баяжмал гаргадаг үйлдвэрт хөрөнгө оруулалт болон урсгал зардал хамгийн бага байх боломжтой Хятадын SKS технологийг сонгох нь зүйтэй юм байна” гэсэн нэгдсэн шийдэлд хүрсэн.

Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто” ХХК-ийн хооронд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээнд Оюу толгой ордыг түшиглэн зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр барих судалгааны ажил эхлүүлэх тухай заалт байдаг. Энэ захиалгын дагуу “Рио Тинто” ХХК нь Канадын “Hatch” ХХК-иар Оюу толгойн зэс хайлуулах үйлдвэр барих судалгааг хийлгэж, байршлын хувьд тохиромжтой газрыг сонгосон. Тэдний судалгааны дүнд “хамгийн бодитой, зөв байршил бол Эрдэнэт” гэж тогтсон байдаг. Х.Бадамсүрэн захирал Эрдэнэтэд томилогдож ирээд Эрдэнэтийн хайлуулах Зэсийн үйлдвэрийн /2016-2022/ баяжмал ТЭЗҮ-ийг боловсруулах гэрээг БНХАУ-ын 100% төрийн өмчит, өнгөт төмөрлөгийн салбарын тэргүүлэгч, SKS технологийн патентыг эзэмшигч “ENFI engineering” компанитай байгуулсан. Ингээд “ENFI engineering” компанийн боловсруулсан ТЭЗҮ-ийг 2019 онд Монгол Улсын УУХҮЯ-ны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэж баталсан. Тус Зөвлөл SKS технологийг баталгаажуулсан бөгөөд хайлуулах үйлдвэрт үүсдэг хүхрийн давхар ислээс элементийн хүхэр үйлдвэрлэх технологи нь өмнө нь үйлдвэрлэлийн түвшинд нэвтрүүлж байгаагүй тул бодит үйлдвэрлэл дээр зайлшгүй туршилтыг явуулж байж үр дүнгээр нь тодотгол хийх, ЭБМЗ-өөр дахин хэлэлцүүлэх зөвлөмжийг өгсөн. “ENFI engineering” корпораци нь хүхрийн давхар ислээс элементийн хүхэр үйлдвэрлэх болон хагас лабораторийн үйлдвэрлэлийн туршилтыг Эрдэнэтийн баяжмал дээр амжилттай туршсан байсан. ЭБМЗ өөс үйлдвэрлэлд хэдий хэмжээний нүүрс шаардагдах, чанарын ямар үзүүлэлттэй нүүрс тохирох, хэдэн тонн элементийн хүхэр гарах зэргийг тодорхой болгохыг даалгасан.

Үүний дагуу “Эрдэнэт үйлдвэр” нь “ENFI engineering”-тэй хамтран БНХАУ-ын Шинжан мужийн Фуюн хотын зэс, никелийн Калатунк үйлдвэр дээр туршилтын үйлдвэр барьж байгуулан, үйлдвэрлэлийн туршилтын ажлыг энэ 5 дугаар сард эхлүүлээд байна. Туршилтын үйлдвэр барих ажлыг 2021 онд эхлүүлсэн боловч Ковид цар тахлын дэгдэлт, хөл хорио зэргээс болоод ажил тодорхойгүй хугацаагаар зогссон байсан. Монгол Улсад анх удаа Зэс хайлуулах үйлдвэр барьж буй тул нэлээд нухацтай хандаж байгаа тал бий.

Элементийн хүхэр гээд шар нунтаг гарах ёстой. Хятад улс жилд импортоор 8 сая тонн элементийн хүхэр худалдаж авдаг тул зах зээл нь нээлттэй. Харин хүхрийн хүчлийг бол БНХАУ худалдаж авдаггүй. Хүхрийн хүчлийн үйлдвэрийн хувьд дэлхийд, олон улсад нэлээд элбэг байдаг, маш тодорхой, ойлгомжтой технологитой. “Бадрах энержи” ХХК-ийн үйл ажиллагаа тодорхой болж эхэлж байгаа нөхцөлд бид элементийн хүхэр, хүхрийн хүчлийн алийг нийлүүлэх талаар харьцуулсан судалгааг хийж байна. Одоогоор хүхрийн хүчлийг манай улс гаднаас импортолж, исэлдсэн хүдрийн овоолгод ашиглаж байгаа туршлага бий. Энэ жижиг зах зээл. Илүү том зах зээлд, өөрөөр хэлбэл “Бадрах Энержи” ХХК-ийн үйл ажиллагаа эхэлбэл хүхрийн хүчлийн үйлдвэрлэлийг сонирхох шаардлага үүсэх магадлалтай.

Зэс хайлуулах үйлдвэр барихад хөрөнгө оруулалт нэн шаардлагатай. ТЭЗҮ-ээ боловсруулж дууссан талаар Та ярьсан. Үйлдвэр барих компани тодров уу?

Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барих ТЭЗҮ-ийг 2019, 2022 онуудад ЭБМЗ өөр батлуулсан. Удахгүй тодотголоо оруулахаар болсон. Хайлуулах технологи тодорхой, “ENFI engineering” компанийн оюуны өмчтэй SKS технологи. Байршил тодорхой болсон, дэд бүтцийн ажлууд ч амжилттай хэрэгжиж байна. “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьд технологийн патент эзэмшигч, тэр дундаа өөрсдөө үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлаа гүйцэтгэдэг туршлагатай “ENFI engineering” корпорацитай хамтрах сонирхол байгаа.

Тиймээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдаж авах тухай хуулийн хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар төрийн байгууллагуудад хандаад байна. Үйлдвэр барихтай зэрэгцэн гарч буй асуудал бол санхүүжилт, гэрээний таатай нөхцөл. 2021 оны Засгийн газрын тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” санхүүжилтийн асуудлыг өөрсдийн нөөц боломжоороо шийдвэрлэхийг үүрэг болгосон. Өнгөрсөн 3 дугаар сард Торонтод болсон PDAC-2024 Олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр энэ төслийн талаар илтгэл тавьж, Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр, ҮТП-ийн төслөө хөрөнгө оруулагчдад дэлгэрэнгүй танилцуулж, дэлхий нийтэд Монгол улс, “Эрдэнэт үйлдвэр” зэс хайлуулах үйлдвэр барих гэж байгаагаа зарлалаа. Та тэр үеэр байсан, сонссон.

Одоогийн байдлаар гадаадын хэд хэдэн компани, хөрөнгө оруулагчид сонирхож, “Эрдэнэт үйлдвэр” ийн удирдлагуудтай уулзаж, нууцлалын гэрээ байгуулан материалтай танилцаж, төсөлд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлээд байна. Канадын “Hatch” ХХК бидэнд хандан хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн, жишээ нь, гүйцэтгэлд хөндлөнгийн хяналт тавих боломжтой зэргийг илэрхийллээ.

Жишээлбэл ямар, ямар компани хамтран ажиллах, хөрөнгө оруулах хүсэлтээ илэрхийлсэн бэ?

Манай батлагдсан ТЭЗҮ-д тусгагдсан хаягдал элементийг байгальд хэрхэн хоргүйжүүлэх, цэвэршүүлэх технологи нэвтрүүлэх талаар технологийн шийдлийн патентыг эзэмшигч Канадын “Dundee sustainable technologies” компани Торонто хотноо бидэнтэй уулзсан. “Та бүхний ТЭЗҮ-ийг судаллаа. Технологийн явцад үүсдэг хүнцлийг идэвхгүй төлөвт оруулж хадгалдаг патентыг бид эзэмшдэг. Энэ чиглэлээр бид туршлагатай, байгаль орчинд сөрөг нөлөөгүй технологи нэвтрүүлж, “Эрдэнэт үйлдвэр”-тэй хамтран ажиллах сонирхолтой байна” гэдгээ илэрхийллээ.

Хөрөнгө оруулалтын чиглэлээр Японы “Мицуи” компани, АНЭУ-ын “IRH” Хөрөнгө оруулалтын сан болон БНСУ-ын “Самсунг С & T” компанийн төлөөллүүд өнгөрсөн өдрүүдэд ирж уулзалт хийгээд байна. Хятадын томоохон хоёр ч компани хамтран ажиллах саналаа ирүүлсэн. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өнгөрсөн 3 дугаар сарын 18 нд зохион байгуулсан “Зэсийн баяжмалыг биржээр арилжаалах нь” хэлэлцүүлэгт оролцсон, Шаньси мужид зэс хайлуулах 2 үйлдвэртэй “Нордкопер” компани мөн хөрөнгө оруулалт сонирхлоо илэрхийлсэн. Хятадын “ENFI хийх engineer ing” корпорацийн барилга үйлдвэрлэлийн МСС-22 групп хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа мөн илэрхийлсэн.

Манай төсөлд стратегийн хөрөнгө оруулалт хийх сонирхлоо илэрхийлсэн олон компани байна. Тэр дунд дэлхийд эхний аравт ордог Польшийн “KGHM” зэсийн үйлдвэрийг дурдаж болно.

Хөрөнгө оруулагчид сонирхлоо илэрхийллээ. Тэгвэл “Эрдэнэт үйлдвэр”-ийн зүгээс шаардлага тавьж байгаа бол?

Бидний хувьд, Зэс хайлуулах үйлдвэр болон ҮТП-ийн төсөлд хамтран ажиллах компаниудад маш тодорхой шаардлагуудыг тавьж байна. Жишээ нь, нэгдүгээрт, хайлуулах үйлдвэртэй ижил төрлийн бүтээн байгуулалтын ажлыг өөрсдөө гүйцэтгэж байсан туршлагатай байх, хоёрдугаарт, үндсэн технологийн ноу-хау, оюуны өмчийн патенттай байх, гуравдугаарт, стратегийн хөрөнгө оруулагчаар оролцох, хувь эзэмших сонирхолтой байх гэх мэт. Хүмүүс “түлхүүр гардуулах” нөхцөлийг сайн гэж ярьдаг. Энэ бол магадгүй ороод суучих орон сууц худалдан авахад сайн байх. Харин технологи, ноу-хау, патент шингэсэн үйлдвэрлэлийн шугамыг хүлээн авахад бол сайн биш. Тийм ч таатай нөхцөл биш гэдэг нь харагддаг. Орон сууц дээр ч гэсэн, та түлхүүрээ аваад үлдлээ, доторх засал, будаг, шохой нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бол яах вэ. Мэдээж мэдвэл сайн, засч залруулах, нэмж хөрөнгө оруулах хэрэг гарна. Тэгвэл зэс хайлуулах үйлдвэр барихдаа гүйцэтгэгч нь чанар муу тоног төхөөрөмж, эд анги ашиглавал яах вэ, жилийн дараа эвдрэл гэмтэл гардаг, засах солих гэхээр технологи эзэмшигчээс зөвшөөрөл авна, цаашлаад менежментийн төлбөр төлөх болно.

Барьж байгаа гүйцэтгэгч нь үйлдвэрийн олон жилийн, найдвартай, тасралтгүй, хэвийн үйл ажиллагаанаас хөрөнгө оруулалтаараа ашиг хүртэх сонирхолтой байх ёстой.

Манайх чинь дахиад 60-70 жил ажиллана шүү дээ. Нөөц ч дахин нэмэгдэх боломжтой байгаа.

Төрийн өмчит үйлдвэрийн газар хувь эзэмшинэ гэвэл хувьцаат компанийн хэлбэрт шилжих ёстой юу?

Эхлээд “Эрдэнэт үйлдвэр” шинэ төсөлд Монгол Улсын өмнөөс аль болох ахиу хувь эзэмших сонирхол яригдаж байна. Харин хувьцаат компанийн хувьд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49%-ийн асуудал шийдэгдэх ёстой. Тэгж байж дараа нь энэ асуудал яригдана. Ерөнхий сайд, Засгийн газрын ХЭГ-ын дарга, толгой компанийн удирдлага нээлттэй хувьцаат компани болох нь зүйтэй гэсэн байр суурьтай байдаг, би ч хувьдаа дэмждэг. Зэс хайлуулах үйлдвэр олон жил тогтвортой ажиллавал, ашиг, хөрөнгийн тэр өгөөжийг хэрээр хүртэнэ. Ийм сонирхолтой улс үйлдвэр баривал сайн зүйлийг л сонгоно.

Манайх чинь дахиад 60-70 жил ажиллана шүү дээ. Нөөц ч дахин нэмэгдэх боломжтой байгаа.

Тэгэхээр бид, ийм үйлдвэр барьсан туршлагатай, нарийвчилсан зураг төслөө өөрсдөө хийдэг, түүнийхээ дагуу үйлдвэрээ барьчих чадвартай газрыг л сонгох ёстой. “Эрдэнэт үйлдвэр” санхүүгийн хувьд хэр чадавхтай байна вэ. Өөрийн хөрөнгөөр боловсруулсан ТЭЗҮ-ийн дагуу дэд бүтцийн ажлууд ид өрнөж байгаа харагдсан. 20 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ санхүүгийн хувьд эрүүл байгаа. 2021-2023 онуудад, олон улсад хаана ч хүлээн зөвшөөрөгдөх нэр хүндтэй компаниар аудит хийлгэх тендер зарлаж, “KPMG” компани шалгаран аудитыг хийж дуусгасан.

Мөн 2023 оны үйлдвэрлэл, эдийн засгийн үйл ажиллагаанд Үндэсний аудитын газар шалгалт хийж, түүхэндээ анх удаа “хязгаарлалтгүй” буюу стандарт дүгнэлт авсан. Санхүүгийн хувьд ил тод, нээлттэй, эрүүл байгаа учраас төслийн санхүүжилт, зээл авах бүрэн боломжтой байгаа.

Гэхдээ санхүүжилт олох нь гол асуудал биш. Бидний тавьж байгаа зорилго бол өөр. Зэс хайлуулах үйлдвэр барих тухай бараг сүүлийн гурван ч Засгийн газрын Мөрийн хөтөлбөрт орсон. Яагаад урагшилдаггүй байсан бэ гэхээр газар дээр ил харагдах Зэс хайлуулах үйлдвэрээ л яриад байдаг. Гэтэл үйлдвэр юуны түрүүнд дэд бүтцийн бүхий л асуудлаа шийдэж байж, саадгүй босдог. Ус, цахилгаан, авто болон төмөр замтай хэрхэн яаж холбогдох вэ, эх үүсвэр нь хэр хол байх вэ, үүнийг татахад ямар зардал гарах вэ гэх мэт асуултуудыг хөрөнгө оруулагчид тавьж, төсөлд оролцох, хөрөнгө оруулах эсэхээ шийддэг.

Ойлгомжгүй, тодорхой бус байдал гармагц яриа хэлэлцээр гацдаг, цуцлагддаг тал байсан. “Эрдэнэт үйлдвэр” эх үүсвэрүүдээ дэд бүтэц, өөрсдийн нөөц бололцоогоор шийдсэн учраас хөрөнгө оруулагчдын хувьд энэхүү төсөлд оролцох итгэл төрж байгаа юм. Өөрсдөө 40 гаруй сая долларын хөрөнгө оруулаад төсөл амжилттай урагшилж эхлэхээр нэгдэж нийлье, хамтарч босгоё гэх хамтрагчид гарч ирэх нь тодорхой шүү дээ. Хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугам, хаягдал өтгөрүүлэх технологи, хаягдлын шинэ сангийн нарийвчилсан зураг төсөл, бүтээн байгуулалтын ажил гээд шинэчлэлийн маш олон төслийг давхар хийж байна.

ХОТ ДАГУУЛСАН УУРХАЙН ХУВЬД ХАЙГУУЛ, НӨӨЦ ТОГТООХ АЖИЛДАА ТОГТМОЛ ХӨРӨНГӨ ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

Эрдэнэтийн Овоо ордын хүдрийн агууламж жилээс жилд буурч байна. Тэгэхээр яг энэ асуудал хөрөнгө оруулагчдад хэр итгэл төрүүлж байна вэ?

Өнгөрсөн хугацаанд судалсан бүх хайлуулах технологиудыг харьцуулахад манай сонгосон SKS технологи нь харьцангуй бага агуулгатай зэсийн баяжмалыг хайлуулах боломжтой нь бидэнд маш том эерэг үр дүнг авчирсан. “Эрдэнэт үйлдвэр”-ийн анх гаргаж байсан баяжмал 30 гаруй хувийн агуулгатай байсан. Өнөөдөр 22,3%-тай болж буурсан. Цаашдаа хүдрийн агуулга буурахаар хүссэн хүсээгүй металл авалтаа барихын тулд баяжмалын агуулга буурна. Гэтэл SKS технологи 15%-ийн агуулгатай баяжмалыг хайлуулах боломжтой технологи юм. Металл авалт сайн байнаа гэдэг чинь хаягдал бага байна гэсэн үг. Хөрөнгө оруулалт, урсгал зардал багатайгаас гадна хайлуулах боломжтой баяжмалын агуулга 15% хүртэл буурах нь SKS-ийг сонгох бас нэг шалтгаан юм.

Уурхайнууд эхлээд хамгийн өгөөжтэй хэсгээ ашиглаж эхэлдэг. Уурхайн олон жилийн ашиглалтын дараа металлын агуулга буурч, хүдрийн хатуулаг нэмэгддэг. Энэхүү технологийг нэвтрүүлснээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн www.mongolianminingjournal.com May 2024 ирээдүйн нөөцийг сорчлохгүй ашиглах боломж бүрдэж байгаа юм. “Эрдэнэт үйлдвэр” геологийн нөөцөө өсгөх хайгуул судалгааны ажилд жил бүр 15-20 тэрбум төгрөг зарцуулдаг.

Үр дүн хэрхэн харагдаж байна вэ?

Эрдэнэтийн Овоо хайгуулын эрчимжүүлж, ажлыг уурхайн ордын геологи, сүүлийн жилүүдэд ашиглалттай зэрэгцүүлэн хүдрийн нөөцийг нэмэгдүүлэх, шинэчлэн тогтоох ажлыг үе шаттай хэрэгжүүлсэн. Ордын геологийн болон ашиглалтын нөөцийг шинэчлэн тооцож, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэрээр цаашид 60-70 жил ашиглах боломжтой геологийн нөөцтэй болсон. 1973 онд анх ил уурхай 500 гаруй сая тонн геологийн нөөцтэй хэмээн батлуулж байв. Анхны ТЭЗҮ-гээ батлуулаад 34 жил ажиллах хүдрийн нөөцтэй гэж тогтоож байлаа. Анхны баяжмал гаргаж байсан 1978 оны 12 дугаар сарын 14-нд 4 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай Баяжуулах үйлдвэр ашиглалтад орсон. Тэгвэл 2025 онд баяжуулах үйлдвэрийн хүчин чадлаа 40 саяд хүргэхийг зорьж байна.

1978 оноос хойш 4 дэх удаагаа буюу 2021 онд нөөцөө тодотгож батлуулсан. Тухайн үед 2.9 тэрбум тонн геологийн нөөцтэй гэж баталсан. “Эрдэнэт үйлдвэр” хот дагуулсан уурхай. Тэгэхээр уурхайн нөөц шавхагдаж, үйл ажиллагаа нь зогсож, хаагдахад хүрвэл хотын амьдралд хэрхэн нөлөөлөхийг таашгүй. “Эрдэнэт үйлдвэр” жил болгон геологи хайгуулын ажилд тодорхой хэмжээний зардлыг хөрөнгө оруулалтаар төлөвлөдөг.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа “Эрдэнэт үйлдвэр”-т хайгуулын 6 тусгай зөвшөөрөл олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулахаар бэлтгэж, 13 яамны зөвшөөрлийг аваад байсан, Ж.Ганбаатар сайд 14 дэх саналыг авч, дээрх тусгай зөвшөөрлүүдийг “Эрдэнэт үйлдвэр”-т гардуулсан Бид Оюутын ордын талбайд 2023 оны хавраас нарийвчилсан хайгуулын ажлыг эхлүүлсэн. Одоогийн байдлаар өмнө байсан таамаг нөөцөөс хоёр дахин нэмэгдээд байна. Зөвхөн Оюутын ордын хувьд 200 гаруй сая тонн нөөцтэй гэсэн судалгаа бий. Үлдсэн 5 тусгай зөвшөөрлийн талбай болон стратегийн ордын хил хязгаарын хүрээнд бид хайгуулын ажилд төсөв хөрөнгийг зарцуулж, цаашид ч нөөцөө нэмэгдүүлээд явах болно. Зэсийн үнэ бидний тооцоолж буйгаар 2025 оны 2 дугаар хагасаас тогтвортой өсөх ёстой. Ийм нөхцөлд бид хамгийн бага агуулгатай зэсийг ч боловсруулах, эдийн засгийн үр ашигтай ажиллах боломж бүрдэнэ.

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ЗҮГЭЭС НЭЭЛТТЭЙ АРИЛЖААГ ЧУХАЛЧИЛНА

Зэсийн баяжмалыг биржээр арилжих анхны цан цохисноос хойш борлуулалт хэрхэн явагдаж байна вэ?

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа Уул уурхайн бүтээгдэ хүүний биржийн тухай хуулийн төслийг 2022 оны 1 дүгээр сард УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьж байсан. Аливаа хуулийн төслийг өргөн барихын өмнө нөлөөллийн үнэлгээ хийдэг. Тухайн үед нүүрс, төмрийн хүдрийг биржээр борлуулах нь өндөр ашигтай байсан бол зэсийн хувьд арай өөр дүр зураг гарсан.

Нэгдүгээрт, “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийн баяжмал худалдаалах гэрээнүүд урт хугацаанд хийгддэг тул 2026 он хүртэлх зэсийн баяжмалын гэрээнүүд нэгэнт хийсэн, хоёрдугаарт, дээрх гэрээнд зэсийн баяжмалын үнийг Лондонгийн металлын биржийн үнэтэй уялдуулж тооцдог байсан тул Монголд бирж дээр зарахад зэсийн үнэ Лондонгийн үнээс багаар тогтвол энэхүү зөрүүнээс улсын төсөвт алдагдал гарах магадлалтай гэсэн Сангийн яамны болгоомжлол байсан. Гуравдугаарт, олон улсад, биржээр зэсийн баяжмал арилжаалсан хоёр тохиолдол байдаг, хоёулаа амжилтгүй болсон учраас илүү сайн судлах шаардлага гарсан. Өнгөрсөн 4 дүгээр сарын 29-нд “Монголын хөрөнгийн бирж” ХК зэсийн баяжмалын анхны арилжааг амжилттай зохион байгуулж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн 22.35%-ийн зэсийн агуулгатай нийт 3000 тонн (чийгтэй жин) зэсийн баяжмалыг борлуулсан.

Юуны түрүүнд, УУХҮЯ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо, Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар төмөр зам гээд олон байгууллагууд чухал үүрэгтэй оролцсон гэдгийг хэлэх ёстой. Арилжааны үед гарч болзошгүй хүндрэлүүдийг бүх талаас нь судалж хэлэлцсэн. Зэсийн баяжмалыг биржээр арилжих Түр журам, үнэ тогтоох аргачлалыг баталсан. Босго үнийг хэрхэн, яаж тогтоох вэ гэдэг асуудлыг нэлээд ярилцаж байж манай үйлдвэр Түр журам гаргаж зохицуулахаар болсон.

Магадгүй цаашид дахин ярилцаад өөрчлөх шаардлага ч гарахыг үгүйсгэхгүй. Гол нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн зүгээс ил тод, нээлттэй арилжааг чухалчилж байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш зэсийн баяжмалаар бүтээгдэхүүний төрөл ангилал ийнхүү нэмэгдэж буй нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн суурь нөхцөлүүдийг хангах, эрдэс баялгийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх гэх мэт олон ач холбогдолтой.

Тэгэхээр “Баялагтаа эзэн монголчууд” маань биржийн цахим системд тавьсан уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны талаарх бүхий л мэдээлэл, эрдэс баялаг, түүхий эдийн борлуулалт, арилжаа хэрхэн явагдаж байгааг “шилэн хоргонд байгаа мэт” нээлттэй, ил тод харах боломжтой болно.

Ярилцсан Танд баярлалаа.