Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Инфографик

Хөнгөн цагааны үйлдвэрлэлээр Хятад тэргүүлж, Орос хоригт орлоо

Энэхүү инфографик нь 2024 оны 1-р сард нийтлэгдсэн АНУ-ын Геологийн албаны (USGS) хамгийн сүүлийн үеийн Эрдэс баялгийн түүхий эдийн хураангуй мэдээний  мэдээлэлд үндэслэн дэлхийн улсуудын 2023 онд үйлдвэрлэсэн хөнгөн цагаан үйлдвэрлэлийн хэмжээг харуулжээ.

Эндээс харахад Хятад улс дэлхийн хайлуулах үйлдвэрийн хүчин чадлын 60 орчим хувийг эзэлж байна. Харин Энэтхэг удаах байрт жагсаж байгаа бөгөөд Хятадын үйлдвэрлэлийн аравны нэг хувьтай тэнцэх хэмжээний хөнгөн цагаан үйлдвэрлэснээрээ жагсаалтын хоёрдугаарт оржээ. 

Дэлхийн хөнгөн цагааны үйлдвэрлэлийн 5%-ийг хариуцдаг Орос улс сүүлийн үед АНУ, Их Британийн хориг арга хэмжээнд өртөж байна. Хоригт металлын арилжааны биржүүд Оросын үйлдвэрлэсэн шинэ хөнгөн цагааныг хүлээн авах, Оросын металлыг АНУ, Их Британид импортлохыг хориглох зэрэг багтаж байна. Энэ арга хэмжээнүүд нь Москвагийн Украйнд түрэмгийллийн ажиллагаа үргэлжилж байгаа энэ үед Оросын экспортын орлогыг тасалдуулах зорилготой юм.

ДЭЛХИЙН ХАМГИЙН ТҮГЭЭМЭЛ МЕТАЛЛ

Хөнгөн цагаан бол лааз, тугалган цаас болон бусад олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашигладаг үндсэн материал юм. Энэ нь боксит, хөнгөн цагаан ислээс тогтсон чулуулаг, төрөл бүрийн эрдсээс гаралтай.

Жилд үйлдвэрлэж буй хөнгөн цагааны 25 орчим хувийг барилгын салбарт ашигладаг бол 23 хувийг тээврийн салбарт буюу тээврийн хэрэгслийн хүрээ, утас, дугуй болон бусад эд ангиуд хийхэд зарцуулдаг бол ахуйн хэрэглээний өөрөөр хэлбэл тугалган цаас, лааз, сав баглаа боодол зэрэг нь хөнгөн цагааны үйлдвэрлэлийн 17 хувийг бүрдүүлдэг аж.

Хөнгөн цагаан бол  дэлхийн царцдасын 8.2%-ийг бүрдүүлдэг царцдасын хэмжээгээрээ дэлхийд  хамгийн түгээмэл металл юм. 

USGS-ийн мэдээлснээр бокситын дэлхийн нөөц нь 55-75 тэрбум тонн байх бөгөөд ирээдүйд металлын дэлхийн хэрэгцээг бүрэн хангахад хангалттай нөөц юм.