“Трансвест Монголиа” компанийн 15 жилийн ойн баярын арга хэмжээ 8 дугаар сарын 8,9-нд боллоо. Тус компани нь Японы нэр хүнд бүхий Сүмитомо Корпорацын хөрөнгө оруулалттай бөгөөд дэлхийд тэргүүлэх Комацугийн дистрибьютер болох Канадын Эс-Эм-Эс Экьюпмент компанийн охин компани юм. Компанийн 15 жилийн ойн баярыг нээж, Сүмитомо Корпорацын Захирал Кэничи (Кэвин) Хиуга, Эс-Эм-Эс Экьюпмент компанийн гүйцэтгэх захирал Робин Херд болон Трансвест Монголиа ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэвид Төрнбулл нар үг хэллээ.
“Трансвест Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэвид Төрнбулл баярын арга хэмжээнд үг хэллээ. Тэрээр, "2010 оны сүүлээр бид Оюу Толгой руу хандсан бизнесээ хадгалахын төлөө хүчин чармайлт тавьж ажилласан нь амжилттай болсон. Трансвест Монголиа компани ил уурхайн туслах болон ачих тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэгчээр шалгарч билээ. Оюу Толгойн уурхайд үзүүлсэн бидний амжилт ахиц дэвшилтэй байсан хэдий ч бүх зүйл амар байгаагүй гэвч “Өнгөрсөн 15 жил бол зөвхөн эхлэл” хэмээн дүгнэв.