Өнгөрсөн жилээс уламжлал болгон зохион байгуулж буй “Эрдэнэс Монгол нэгдлийн эхний хагас жилийн ажлын үр дүн-өвөлжилтийн бэлтгэл” удирдах ажилтны зөвлөгөөнийг 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Багануур ХК-ийг түшиглэн зохион байгууллаа.
Энэхүү зөвлөгөөнд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн дарга Ш.Мөнхцэрэн, гүйцэтгэх захирал С.Наранцогт, Эрдэнэс ҮТП ХХК-ийн захирал Н.Мөнх-Идэр болон нэгдлийн бүрэлдэхүүний охин, харьяа компанийн удирдлагууд оролцож, эхний хагас жилийн төлөвлөгөөт ажлын хэрэгжилт, үр дүнг дүгнэж, өвөлжилтийн бэлтгэлээ хэрхэн хангаж буй талаар мэдээлэл солилцлоо.
Энэ үеэр Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал төрийн өмчит уул уурхайн компаниудын засаглал, үйл ажиллагааг сайжруулж, үр ашгийг дээшлүүлэх, улс орон, ард иргэдэд хүртээх эрдэс баялгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх “Монголын баялаг Монгол хүндээ” уриатай Үндэсний баялгийн санг бүрдүүлэх реформыг танилцуулж, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэхээ олон нийтэд зарлалаа.
Үндэсний баялгийн санг бүрдүүлэх цогц реформ:
1. Төрийн өмчит үйл ажиллагааг ил тод болгох, тунгалагжуулах реформ
2. Аж үйлдвэрийн экосистем бүрдүүлэх “Түүхий эдийн түүхийн төгсгөл” реформ чиглэлээр явагдана гэв.