Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Перу улсын Энэтхэгт хийсэн алтны экспорт дээд амжилт тогтоох төлөвтэй байна

Перугийн Энэтхэгт хийсэн алтны экспорт жилийн өмнөхөөс 36%-иар өсч, 2024 онд 3 тэрбум ам.долларт хүрч, дээд амжилт тогтоох төлөвтэй байна. Энэхүү асар их өсөлт нь дэлхийн хоёр дахь том хэрэглэгч Энэтхэг улсын эрэлт нэмэгдэж байгаатай холбоотой гэж засгийн газрын өндөр албан тушаалтан баасан гарагт мэдэгдлээ.

Энэтхэгт суугаа Перугийн Элчин сайд Хавьер Веларде баасан гарагт Энэтхэгийн алтны чуулган дээр “2024 оны эхний хагаст Энэтхэгийн Перу улсаас импортолсон алтны хэмжээ өмнөх оныхоос 81%-иар өсч, 1.47 тэрбум долларт хүрлээ. 2023 онд Энэтхэг Перугийн алтны хоёр дахь том худалдан авагч болсон. Алтны эрэлт нэмэгдэж байгаатай холбоотой Перу улсад алт олборлох шинэ төслүүдэд Энэтхэг хөрөнгө оруулах ёстой” гэж тэрбээр хэлэв.

Энэтхэг алтны хэрэгцээнийхээ ихэнхийг импортоор хангадаг.

Хятад, Канад, Мексик, АНУ зэрэг улсууд Перугийн уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийж байгаа. Харин Энэтхэг алтны хамгийн том худалдан авагч хэдий ч хөрөнгө оруулалт хийгээгүй байна гэж Веларде нэмж хэллээ. “Одоогийн байдлаар манайд нийт 7 тэрбум ам долларын хөрөнгө оруулалттай алтны зургаан томоохон төсөл хөрөнгө оруулалтын шатандаа байна.”

Огноо: August 24, 2024 Эх сурвалж: Mining.com