Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Видео

ТАВАНТОЛГОЙ ордын нөөцийг 8.1 тэрбум тонн болгож өсгөлөө

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ордын нөөц өмнө нь 6.3 тэрбум тонн байсан бол ордын бодит чадавхыг нэмэх хайгуул судалгааны ажил хийснээр нөөц баялаг  8.1 тэрбум тонн болж нэмэгдлээ.  “Эрдэнэс Тавантолгой” ХК Засгийн газраас тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Тавантолгойн ордын бодит чадавхыг тодорхойлж, нөөцийг зүй зохистой ашиглах бодлогыг хэрэгжүүлж Цанхи, Бортээг болон Оорцогийн хэсгүүдэд иж бүрэн хайгуул, судалгааны ажлыг гүйцэтгэж ордын нөөцийг 29 хувиар буюу 1.8 тэрбум тооноор өсгөж  Монгол Улсын эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2024 оны 03 сарын 27-ны өдрийн хуралдаанаар Тавантолгойн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонн болгож батлуулсан.   
Ордын нөөц нэмэгдсэнээр эдийн засгийн үр өгөөж нэмэгдэж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ордын нүүрсийг гүн боловсруулж олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай төсөл хэрэгжүүлэх үндэс суурь тавигдаж байгаа юм.