Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Такаюки Кобаяши: Японд нүүрсний цахилгаан станцын хэрэгцээ хэвээр байх болно


Ч.Сансар

“Япон улс сэргээгдэх эрчим хүчээ хөгжүүлэх замаар эдийн засгийн өсөлтөө дэмжих нь зөв ч нүүрсний цахилгаан станцуудаа зогсоох хэрэггүй” гэж дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигч мягмар гарагт мэдэгдэв.

Эрх баригч Либерал Ардчилсан Намаас нэр дэвшигчдийн нэг Такаюки Кобаяши "Японд нүүрсний цахилгаан станцын хэрэгцээ хэвээр байх болно" гэж хэлснийг Bloomberg мэдээлэв.

“Японы одоогийн эрчим хүчний стратеги нь сэргээгдэх эрчим хүч дээр хэт их түшиглэсэн тул дахин шинэчлэх шаардлагатай” гэж Bloomberg Кобаяшигийн хэлснийг иш татжээ.

"Бид зун, өвлийн улиралд хүмүүсээс цахилгаан эрчим хүчээ хэмнэхийг шаарддаг хөгжилтэй улс байж болохгүй" гэж тэр нэмж хэлэв.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Япон улс иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандан зун, өвлийн улиралд эрчим хүчээ хэмнэхийг удаа дараа уриалж байсан.

Энэ оны эхээр Японы Засгийн газар өсөж буй эрэлт хэрэгцээгээ хангахын тулд 2050 он гэхэд цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлээ 35-50%-иар нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн тооцоо гаргасан.

Японы нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 70 орчим хувийг чулуужсан түлш эзэлдэг. Дэлхийд нүүрстөрөгч ялгаруулдаг хэмжээгээрээ Япон улс Хятад, АНУ, Энэтхэг, Оросын дараа ордог.

Одоогийн байдлаар Япон улс цөмийн эрчим хүчний салбараа сэргээхийг зорьж байна. Япон бол байгалийн баялаг муутай орон бөгөөд эрчим хүчний хэрэгцээний 90 орчим хувийг импортоор хангадаг. Эрчим хүчний импорт болон байгалийн шингэрүүлсэн хийн үнэ ханш огцом өссөнөөс шалтгаалан Япон улс 2022 оны эцсээр цөмийн эрчим хүчний бодлогод өөрчлөлт орсон байна.

 

Эх сурвалж: oilprice.com