Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Европын Холбоо гадаадын хөрөнгө оруулалтын орчноо зөөлрүүлэхийг Австралиас хүслээ

Ч.Сансар

 

Европын Холбоо гадаадын хөрөнгө оруулалтад тавих шаардлагуудаа хөнгөвчлөхийг Австралиас хүсч байна гэж Канберра дахь элчин сайд лхагва гарагт мэдэгдлээ.

Элчин сайд Габриэле Висентин Европын Холбооноос  Австралид оруулсан хөрөнгө нэмэгдэж байгааг тэмдэглээд, Европын Холбоо уул уурхайн салбарт, ялангуяа  лити, кобальт, никель зэрэг чухал критикал минералын салбарт хөрөнгө оруулалтаа цаашид өргөжүүлэхийг хүсэж байгаагаа онцлон тэмдэглэв.

Австрали нь батлан ​​хамгаалах, цэвэр эрчим хүч рүү шилжихэд чухал ач холбогдолтой ашигт малтмалын нөөцөөр баялаг орон. Холбоотнууд Хятадаас хамааралтай байдлаа багасгахыг зорьж байгаа тул Австралийг критикал минералын гол нийлүүлэгч болох боломжтой гэж үзэж байна.

5 дугаар сард Европын Холбоо болон Австрали улс чухал болон стратегийн ач холбогдолтой малтмалын чиглэлээр хамтын ажиллагаагаа сайжруулах санамж бичиг байгуулсан. Уг санамж бичгийн хүрээнд талууд нүүрстөрөгч бага ялгаруулдаг ногоон эдийн засаг руу шилжих, ашигт малтмалын нийлүүлэлтээ төрөлжүүлэх, Орос, Хятадаас хамаарлаа бууруулах зэрэг ЕХ-ны зорилтуудыг биелүүлэхээ тохиролцсон.

Австрали болон Европын Холбоо 2018 оноос хойш чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахыг эрмэлзэж байна. Өнгөрсөн 10 дугаар сард Австрали Европын хөдөө аж ахуйн зах зээл Австралийн экспортод хангалттай нээгдээгүй гэж үзэж, яриа хэлэлцээр зогсонги байдалд орсон.

 

Эх сурвалж: Reuters.com