Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Antofagasta компани 2025 онд 3.5 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ

Ч. Сансар 

Чилийн Antofagasta компани 2025 онд түүхэндээ хамгийн том хөрөнгө оруулалт буюу 3.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөө гаргалаа.

Тус компанийн Гүйцэтгэх захирал Иван Арриагада даваа гарагт Diario Financiero сонинд, Antofagasta Перуд 10 ба түүнээс дээш жилийн хугацаанд 50 мянгаас доошгүй тонн зэс олборлох боломжтой төслүүдийг идэвхтэй хайж байгаа гэж хэлжээ. Antofagasta 2023 онд 2.13 тэрбум ам долларын хөрөнгө оруулсан бол энэ онд нийт 2.7 тэрбум ам долларын хөрөнгө оруулах тооцоо гаргажээ.

Тус компани ойрын таван жилд нийт 7.5 тэрбум гаруй долларын хөрөнгө оруулалтыг орон нутагт хийхээр төлөвлөж байгаа. Тус компани 4.4 тэрбум ам.долларын өртөгтэй Nueva Centinela уурхайн өргөтгөлийг хэрэгжүүлж, жилд 144,000 тонн зэстэй тэнцэх хэмжээний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. 12 дугаар сард батлагдсан уг өргөтгөлийн хүрээнд одоогийн молибдений үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, Esperanza Sur уурхайг байгуулах, жолоочгүй ажилладаг ачааны машинуудыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зэрэг ажлуудыг гүйцэтгэх юм байна.

Antofagasta саяхан Los Pelambres хэмээх үндсэн уурхайдаа зориулж 2 тэрбум долларын өртөгтэй давсгүйжүүлэх үйлдвэр ашиглалтад орууллаа. Ингэснээр 15 жил гантай байсан нутагт давсгүйжүүлсэн ус ашигладаг анхны уурхай ажиллаж эхэллээ.

Мөн тус компани Zaldívar зэсийн уурхайн 1.2 тэрбум ам.долларын өргөтгөлийн ажлыг эхлүүлэх зөвшөөрлүүдийг авахаар хөөцөлдөж байгаа. Өргөтгөсний дараа Zaldívar уурхайг 2051 он хүртэл ашиглах боломж нээгдэнэ.

Үүнээс гадна Antofagasta компани Перу, АНУ, Канад дахь өөрийн эзэмшлийн уурхайн урсгал зардал, засвар үйлчилгээний ажилд жилд 40-50 сая ам доллар зарцуулахаар төсөвлөжээ.

Antofagasta бол төрийн өмчит Codelco компанийн дараа ордог Чилийн хоёр дахь том зэс олборлогч компани. Тус компани нь дэлхийн зэсийн шилдэг арван үйлдвэрлэгчдийн нэг болох томоохон зорилго тавьсан.

Энэ зорилгодоо хүрэхийн тулд сүүлийн жилүүдэд тус компани хэд хэдэн алхам хийлээ. Тухайлбал 2023 онд Перугийн Minera Buenaventura компанийн хувьцааны 19%-ийг худалдаж авсан байна.

Эх сурвалж: mining.com