Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Холбооны нөөцийн сан 2020 оноос хойш анх удаа бодлогын хүүгээ бууруулснаар алтны үнэ дээд амжилт тогтоов

Лхагва гарагт Холбооны нөөцийн сан АНУ-ын эдийн засгийг идэвхжүүлэх зорилгоор бодлогын хүүгээ хагас хувиар бууруулснаа зарласны дараа алтны үнэ өсөж, дахин дээд амжилт тогтоов.

Спот алтны үнэ 1.1%-иар өсч, унц нь 2600.11 ам.долларт хүрчээ. АНУ-ын алтны фьючерсүүд ч мөн бараг ижил хувиар өссөн байна. АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ жил гаруй хугацаанд өндөр байлгасны эцэст энэ долоо хоногийн уулзалтаар бууруулна гэсэн хүлээлт олон нийтэд байсан.

1989 оноос хойшхи хугацаанд хийсэн Bloomberg News-ийн судалгаагаар ХНС хүүгээ бууруулахаар алт, үнэт цаас болон S&P 500 индексийн ханш бүгд өсдөг байсан.

Лхагва гарагт гаргасан ХНС-ын мэдэгдэл нь алтны зах зээлд гарсан өөрчлөлтийн үеийг дуусгавар болголоо. Зарим шинжээчид алтны арилжаа ердийн хэв маяг руу шилжиж байгааг  тэмдэглэжээ.

Хүү өсөхөөр алтны үнэ буурдаг уламжлал нь энэ удаа давтсангүй. Харин ч бодлогын хүү огцом өссөн ч алтны үнэ буурсангүй, өндөр хэвээр байсан. Төв банк алтыг их хэмжээгээр худалдан авч, Азийн худалдан авагчдын эрэлт нэмэгдсэнээр алтны үнэ ийнхүү өслөө. Ялангуяа энэ онд алтны үнэ 25%-иар огцом өсөж, дараалан дээд амжилт тогтоолоо.

Эх сурвалж: mining.com