Уг арга хэмжээ нь дэлхийн эрдэс баялгийн салбарт тренд болж буй чухал ашигт малтмал, хариуцлагатай уул уурхай, аж үйлдвэржилт болон уул уурхайн санхүүжилт гэсэн үндсэн сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа.
Өнөөдрийн үйл ажиллагааг Хамтын чуулган танхимд Монгол улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н. Учрал нээж үг хэлэхийн сацуу Аж үйлдвэржилт сэдвийн хүрээнд “Үндэсний баялгийн сангийн тухай хууль, аж үйлдвэржилтийг дэмжих нь” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Мөн Санаачилга танхимд "Уул уурхайн салбарыг чадавхжуулах хөтөлбөр, уурхайн дэд бүтэц сэдвээр” уул уурхайн компаниудын төлөөллүүд илтгэл өрнүүлж байна. АҮЭБЯ, МУУҮА-ийн танхимд “Тэрбум Мод” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байна. СММ танхимд “Уул уурхайн компаниудын санхүүжилтийн боломжууд давхар бүртгэлээр дотоодын биржид бүртгүүлэх тухай” сэдвээр Монголын Хөрөнгийн Бирж ХК-ийн Хяналт зохицуулалтын газрын дарга А.Мөнхбаясгалан тус тус илтгэл тавьж байна.