Mongolia Mining 2024 олон улсын уул уурхайн үзэсгэлэн 13 дахь жилдээ Буянт-Ухаа спорт ордонд энэ сарын 8-10-нд болно.
Үзэсгэлэнг уул уурхайн хамтын ажиллагааны “Майнэкс Монголиа” ХХК, эвент зохион байгуулагч “Экспо Монгол” ХХК хамтран зохион байгуулж байна. Уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэгчид, хайгуул, олборлолтын компаниуд, уул уурхайн үйлдвэрлэлийн түүхий эд, бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэгчид, уул уурхайн төсөлд хөрөнгө оруулагч, банк санхүүгийн байгууллагууд оролцохоор бүртгүүлэн, өөр өөрсдийн сонгосон талбайд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилж байна. БНХАУ, ОХУ, Канад, Австрали, БНЭУ, Турк, Беларусь, Герман, Австри, АНУ, Финланд, Казакстан, Солонгос зэрэг 20 гаруй орны 250-иад байгууллагууд хүрэлцэн иржээ.
Mongolia Mining 2024 үзэсгэлэнгийн дэмжигчээр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл, Оюу толгой ХХК ажиллаж байна. Трансвест Монголиа ХХК, АНУ-ын Donaldson Company, Inc, Эйч Эл Кэй Эм Эн зэрэг компани ивээн тэтгэгчээр ажиллав.
Энэ жил шинэ бизнесийн таатай орчин болох В2B бизнес уулзалт зохион байгуулахаас гадна томоохон хөрөнгө оруулагчд хүрэлцэн ирсэн ба уул уурхайн салбарын нийт байгууллага болон бизнес эрхлэгчдийг олон улсын зах зээлд гарахад дэмжлэг болох, салбартаа үйл ажиллагаа явуулдаг байгууллага болоод бизнес эрхлэгчид биетээр уулзан хамтран ажиллах бизнесийн шинэ боломжийг нээх уул уурхайн шинэ дэвшилтэт техник технологийн мэдээлэл солилцох, харилцан ашигтай шийдлийг олох зорилготой юм.