Сүүлийн хэдэн долоо хоногт Хятадад нүүрсний станцуудын үйлдвэрлэл болон химийн салбарын нүүрсний эрэлт хэрэгцээ өссөн нь нүүрсний хэрэглээг нэмэгдүүлэхэд хүргэлээ гэж шинжээчид Ройтерс агентлагт мэдээлэв. Гадаад импортын нүүрсний үнэ ханш дотоод нүүрснээс хямд байсан тул Хятадын импорт өнгөрсөн 9 дүгээр сард дээд хэмжээндээ хүрсэн.
Азийн нүүрсний жишиг үнэ өнгөрсөн сард унаж, 9 дүгээр сарын 23-нд 136.46 ам.долларт хүрсэн. Энэ нь 8 дугаар сарын үнэ ханшаас 7%-иар буурсан гэж Ройтерс агентлаг мэдээлэв.
Цэвэр эрчим хүчний үйлдвэрлэл өсөж, сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь нэмэгдэж байгаа хэдий ч Хятад улсын хувьд нүүрс нь эрчим хүчний салбарт чухал үүрэг гүйцэтгэж байгаа хэвээрээ билээ.
Хятадын нүүрсний станцуудын гаргадаг цахилгаан эрчим хүч 8 дугаар сард өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.7%-иар өссөн байна.
Хятад улсад сэргээгдэх эрчим хүч эрчимтэй хөгжиж байгаа ч нүүрснээсээ бүр мөсөн татгалзахгүй байгаа. Хятад улс сэргээгдэх эрчим хүчний салбарт оруулсан хөрөнгө, бүтээн байгуулалтаараа дэлхийд тэргүүлдэг бөгөөд нарны станцын тоног төхөөрөмж, литийн боловсруулалт, критикал минералыг олборлох, боловсруулах салбарт ноёрхдог аж.
Хятад улс эрчим хүчний аюулгүй байдлыг баталгаажуулах, байнга өсөж байгаа цахилгаан эрчим хүчний эрэлтийг найдвартай хангахын тулд нүүрсний цахилгаан станцуудын хүчин чадлыг өргөжүүлсээр байна.
Эх сурвалж: oilprice.com