Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Казатомпром Хятадын компаниудтай уран худалдах гэрээ байгууллаа

Ч.Сансар

Дэлхийн хамгийн том уран олборлогч Казахстан улсын Казатомпром компани нь Хятадын CNNC Overseas Limited болон China National Uranium Corporation Limited компаниудтай  ураны баяжмал худалдах гэрээ байгуулахаар тохиролцжээ.

“CNUC болон CNNC Overseas компаниудтай байгуулсан уг гэрээ болон эдгээр компаниудтай урьд нь байгуулсан гэрээний нийлбэр дүн нь манай компанийн нийт хөрөнгийн 50-аас дээш хувийг эзэлнэ." гэж Казатомпром мэдэгдэлд дурджээ.

Энэхүү гэрээг 11-р сарын 15-нд болох хурал дээр хувьцаа эзэмшигчид хэлэлцэж, батлах шаардлагатай бөгөөд Казатомпром энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Эх сурвалж: mining.com