Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятад улс ОХУ, Монгол Улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байна

Эх сурвалж: reuters.com

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цян Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын хүрээнд ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Михаил Мишустин, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж ярилцлаа. Уг уулзалтаар ОХУ, Монгол Улстай гурван талт харилцаагаа бэхжүүлэх санал гаргасан гэж тус улсын төрийн хэвлэл мэдээллээ.

Сүүлийн жилүүдэд эдгээр гурав орон улам бүр ойртож байгаа билээ. Хятад, Монгол хоёр энэ жил ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг хүндэтгэлтэй хүлээж авсан бол жилийн өмнө Москва БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг хүлээн авч уулзаж, Монголын ерөнхийлөгч БНХАУ-д төрийн айлчлал 2022 онд хийж байсан аж.

Синьхуа агентлагийн мэдээлснээр, Ли Цян "Хятад улс Орос, Монгол хоёр оронтой харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, уялдаа холбоогоо бэхжүүлэх, гурван талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна" гэжээ.

Монгол Улс ШХАБ-ын гишүүн биш бөгөөд 2004 оноос хойш “ажиглагч” статустай уг байгууллагын уулзалтуудад оролцдог. Гэвч Хятад улс хөршөө 10 гишүүнтэй энэхүү байгууллагад элсэхийг зөөлөн аргаар ятгасаар байна.

Монгол бол байгалийн баялаг ихтэй, далайд гарцгүй орон бөгөөд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбартаа хөрөнгө оруулалт татах чиглэлээр АНУ-ын төлөөлөгчидтэй хамтран ажиллаж байгаа.

Гэхдээ Вашингтон өнгөрсөн 9 дүгээр сард Монгол улс Путиныг хүлээн авсанд шүүмжлэлтэй хандаж байсан.

ОХУ-ын Ямал бүс нутгаас Хятад руу жил бүр 50 тэрбум шоо метр хий нийлүүлэх  хоолойг барих төсөлд Монгол чухал үүрэг гүйцэтгэж байна.