Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

ИНДОНЕЗЫН УУЛ УУРХАЙН САЛБАР ДАХЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨРӨЛЖИЛТ

Стратеги, олон улсын судалгааны төвийн Критикал минералын аюулгүй байдлын төслийн захирал: Грэйслин Баскаран

Индонез нь дэлхийн хамгийн том  никель үйлдвэрлэгч бөгөөд зэс, кобальт, цагаан тугалга, алтны томоохон олборлогч улс юм. 2023 онд Индонезийн ДНБ-ий 111.9%-ийг уул уурхайн салбар эзэлж байв. Тус улс сүүлийн 15 жилийн хугацаанд эрдсийн бүтээгдэхүүн, баяжмалын экспортод тавих хориг арга хэмжээг тууштай хэрэгжүүлж эхэлсэн. Тэр дундаа боловсруулаагүй никелийг экспортод гаргахыг хориглосны үр дүнд энэхүү салбарт Хятадын хөрөнгө оруулалт эрс нэмэгдэж, боловсруулах үйлдвэрлэлийн томоохон түлхэц үзүүлжээ. Харин нийгмийн салбарын дунд өргөн тархсан уул уурхайн салбар дахь хөгжилд гаднын компаниудыг эсэргүүцсэн баялгийн үндсэрхэг үзэл Индонезид идэвхэжсэн нь салбарын хөгжилд багагүй саад учруулсан гэж үзжээ.

ЭКСПОРТЫН ХОРИГ БА СУРГАМЖУУД

2009 онд Индонези улс дотоодын боловсруулах салбарыг хөгжүүлэх зорилгоор уул уурхайн компаниудад түүхий эдийг дотооддоо боловсруулах, баяжуулах шаардлага хүргүүлж, 30 биелүүлсэн тохиолдолд 5 жилийн дотор экспортын хоригт оруулах арга хэмжээ авахаар болсон байна.

Боловсруулах үйлдвэрт шаардлагатай их хэмжээний урьдчилгаа, хөрөнгө оруулалт нь ашгаа өгөх эсэх нь эргэлзээтэй, олборлосон хүдрийн агууламж нь бага, мөн Засгийн газрын баримталж буй бодлого, шийдвэрүүд тогтворгүй байсан зэрэг шалтгаанаас үүдэн дотоод, гадаадын компаниуд боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулах, үйлдвэрлэлийн барилга байгууламжийн гүйцэтгэлд тухайн үед ихээхэн эргэлзэж байв.

2013 онд Индонез улс 55.7 сая тонн боксит (хөнгөн цагааны хүдэр) үйлдвэрлэснээр Хятадыг гүйцэж, дэлхийн хоёр дахь том үйлдвэрлэгч болсон аж. Боксит нь хөнгөн цагаан болон бусад аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд өргөн ашигладаг түүхий эд. Харин Индонезид өндөр чанартай бокситын нөөц хангалттай байгаа эсэхэд эргэлзэж байсан тул боловсруулах салбарт гадаадын хөрөнгө оруулалт татахад хүндрэл учирч байсан юм.

2014 оны 1 дүгээр сараас түүхий эдийн экспортын хориг үйлчилж эхэлсэн тул Хятадын компаниуд бокситыг их хэмжээгээр нөөцөлж эхлэв. Хориг тавьсны дараа бокситын үйлдвэрлэл 95%-иар буурч, экспортын орлого 1.3 тэрбум ам.доллароос 46 сая ам.доллар хүртэл огцом багасжээ.

Энэ хугацаанд Хятадын компаниуд Баруун Африкийн Бүгд Найрамдах Гвиней улсын боксит үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд 2012-2016 оны хооронд Гвинейд бокситын олборлолт 73%- иар өсөж, 17.8 сая тонноос 30.8 сая тонн болж нэмэгджээ. 2023 онд Индонез 21 сая тонн олборлосон бол Гвиней 97 сая тонн олборлож дэлхийд олборлолтоороо хоёрдугаар байранд орсон байна. Одоогоор бокситын хамгийн том үйлдвэрлэгч нь Австрали улс 198 сая тонн/ юм.

ИНДОНЕЗИ ДЭЛХИЙН 7 ДАХЬ ТОМ ЗЭС ҮЙЛДВЭРЛЭГЧ БОЛОВ

Засгийн газрын баримталж буй энэхүү шинэ бодлого, хориг арга хэмжээг зэсийн салбарынхан мен л хүлээн авахад эргэлзэж байв. Түүхий эдээ дотоодод боловсруулах, гадаадын компаниудын эзэмшлийг багасгах зэрэг шаардлагуудын талаар Индонезийн РТ Freeport Grasberg, PT Amman-ы Batu Hijau зэрэг томоохон уурхайнууд болон  Засгийн газрын хооронд маргаан хүртэл үүсэж байв. Newmont компани экспортын хоригийн улмаас Batu Hijau уурхайг хаажээ. Эцэст нь Newmont гадаадын өмчлөлд тавигдах шинэ шаардлагуудыг биелүүлэхээс татгалзаж, Засгийн газартай тохиролцож чадаагүй тул уурхай дахь өөрийн эзэмших хувиа худалдаад Индонезиос гарсан байна. 

Харин Freeport-McMoRan компани нь дээрх шаардлагуудыг хүлээн авч, Зүүн Жава арал дээр 3.7 тэрбум долларын өртөгтэй хайлуулах шинэ үйлдвэр барьж ашиглалтад оруулсан юм.

Тус үйлдвэр одоо Grasbergуурхайгаас олборлосон зэсийн баяжмалыг Индонезид боловсруулахаар төлөвлөж байна. Grasberg уурхай нь дэлхийн зэсийн нийт үйлдвэрлэлийн 3.3%-ийг эзэлдэг, дэлхийн хоёр дахь том зэсийн уурхай юм.

2023 онд Индонез улс уул уурхайн геологи, хайгуулд төсөвлөсөн нийт хөрөнгийн 32.9%-ийг зэсийн салбарт оруулж, улмаар дэлхийн 7 дахь том зэс үйлдвэрлэгч болсон байна. Хайгуулд ийм их хэмжээний зардал төлөвлөсний үр дүнд уул уурхайн салбарын өсөлт нэмэгдэж, боловсруулах үйлдвэрлэлийн хөгжилд хурд нэмсэн аж.

ДЭЛХИЙН НИКЕЛИЙН ЗАХ ЗЭЭЛД ИНДОНЕЗИЙН ЭЗЛЭХ ХУВЬ ЭРС НЭМЭГДЖЭЭ

Тухайн үед Индонезид боловсруулах үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтыг татахад бокситын нөөц хангалттай байгаагүй. Харин никелийн хувьд давуу талуудтай байсан юм. Нэгдүгээрт, Индонези нь никелийн нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг. АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр Индонези нь дэлхийн нийт нийлүүлэлтийн 42.3%-ийг эзэлдэг. Мөн дэлхийн хамгийн их нөөцтэй 5 том ордын хоёр нь болох Sorowako болон Weda Bay Индонезид байдаг. PT Vale Indonesia компанийн эзэмшдэг Sorowako уурхай нь дэлхийд никель олборлолтоороо 4-т ордог аж.

Хоёр дахь давуу тал нь геологийн өвөрмөц шинж чанартай никелийн уурхайн ашигт ажиллагааг тодорхойлдог олборлолтын үр ашиг болон хүдрийн агууламж сайтай. Дэлхийн 5 том уурхайгаас Sorowako уурхайн олборлолтын түвшин нь хамгийн өндөр (88%) бөгөөд хүдрийн агууламжаар (1.68%) дэлхийд хоёрт ордог аж.

Никелийн экспортод хориг тавьсан нь гадаадын компаниудыг бизнесээ худалдахад хүргэсэнгүй. Харин ч эсрэгээр, гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) нэмэгдэж, никель хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрүүд нэмэгдэж, Индонезид үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж эхэлсэн байна.

2019-2022 малтмал оны хооронд ашигт боловсруулах, үйлдвэрлэх салбарт оруулсан хөрөнгө 3.56 тэрбум ам.доллароос 10.96 тэрбум ам.доллар хүртэл өссөн байна. Энэхүү хөрөнгө оруулалтын дийлэнхийг Хятадын компаниуд хийжээ.

2014 оноос өмнө Индонезид никель хайлуулах хоёрхон үйлдвэр ажиллаж байсан ч 2020 онд хайлуулах үйлдвэрийн тоо 13 болж нэмэгдсэн байна. 2023 оны 7 дугаар сарын байдлаар никель хайлуулах үйлдвэрүүдийн тоо огцом өсөж 43-т хүрчээ. 

Түүнчлэн 28 үйлдвэр шинээр баригдаж, 24 үйлдвэр төлөвлөлтийн шатанд байгаа аж.

Хятадын компаниуд Индонезийн никель хайлуулах үйлдвэрүүдийн 90 гаруй хувийн бүтээн байгуулалтад оролцжээ. Индонезийн эдийн засагт томоохон хувь нэмэр оруулсан Хятадын компаниудын дунд Tsingshan Hold- ing Group, Zhejiang Huayou Cobalt, Ningbo Lygend (part of CATL Group), Wuling Mo- tors, China Molybdenum Company зэрэг компаниуд багтаж байна.

Хятадын компаниуд их Хэмжээний хөрөнгө оруулалт хийсний үр дүнд Индонезийн никелийн салбарт богино хугацаанд ноёрхлоо тогтоож чадсан юм. 2023 онд Индонез улс Хятадын "Бүс ба Зам" санаачилгын хүрээнд 7.3 тэрбум ам.долларын санхүүжилт авч, хамгийн их үр өгөөж хүртсэн аж.

Хятадын бизнесийн үйл ажиллагаа ил тод бус байдаг тул мэдээлэл олоход хэцүү төдийгүй S&P Commodity Insights судалгааны төвийн мэдээлснээр дэлхийн никелийн салбарын талаарх мэдээллийн ердөө 38% нь олон нийтэд нээлттэй байна. Харин зэс, литийн хувьд мэдээллийн 90% нээлттэй байдаг гэжээ.

Индонезийн никелийн үйлдвэрлэл 2022 онд 1600 тонн орчим байсан бол 2024 онд 2150 тонн болтлоо хурдацтай өсөж, дэлхийн эрдсийн зах зээлд никелийн илүүдэл үүссэн ба энэ нь 2028 он хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.

Никелийн үнэ ханш 2023 онд 44.7%-иар унасан бол 2024 онд 26.1%-иар буураад байна. Энэхүү үнэ ханшны уналтын улмаас Австрали, Шинэ Каледони дахь уурхайнууд ашиггүй ажиллаж, улмаар хаагдахад хүрээд байгаа бол эсрэгээрээ дэлхийн никелийн зах зээлд Индонезийн эзлэх хувь өссөөр байна.

УУЛ УУРХАЙД ТӨРИЙН ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА

Индонезийн Засгийн газар 2009 онд батлагдсан Ашигт малтмал, нүүрс олборлох тухай хуульд өөрчлөлт оруулж, Уул уурхайн тухай шинэ хуулийг 2020 онд баталснаар хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахыг зорьж байна. Энэхүү шинэ хууль хэрэгжсэнээр олборлолтын тусгай зөвшөөрөл олгох үйл явцыг илүү оновчтой, хурдан, хүнд суртал багатай болгох, улмаар уул уурхайн үйл ажиллагаанд төрийн хяналтыг нэмэгдүүлэхийг зорьж байгаа юм Шинэ хуульд зөвшөөрөл олгох ажлыг нэгдсэн төвд төвлөрүүлэх, авлигын эрсдэлийг бууруулах, олборлолтын зөвшөөрлийг шилжүүлэх, нэгтгэх ажлыг хөнгөвчлөх зэрэг гол өөрчлөлтүүд орсон байна.

Мөн хуулиар гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниуд өөрсдийн эзэмшлийн  51%-ийг Индонезийн байгууллага, аж ахуйн нэгжүүд рүү (төвийн болон орон нутгийн засаг захиргаа, төрийн өмчит аж ахуйн нэгжүүд, хувийн компаниуд) үе шаттай шилжүүлэхийг шаардах болсон байна.

Тиймээс 2009 оноос өмнө үйл ажиллагаа эхлүүлсэн гадны компаниудад шинэ дүрмийг хүлээн зөвшөөрөх, эсвэл Засгийн газрыг арбитрын шүүхэд өгч, цаашдаа уурхайгаа алдах. хоёр сонголт л үлдсэн аж.

Индонезийн дотоодын компаниудад уул уурхай эрхлэх мэргэжлийн ур чадвар дутмаг байдаг тул гадаадын компаниуд тухайн нөхцөл байдалтай зохицон ажиллах нь түгээмэл байдаг. Харин Индонезийн зах зээлд шинээр хөл тавьж буй гадаадын компанийн хувьд хуучин компаниудтай харьцуулахад хэлэлцээр хийх боломж, нөлөөлөл, туршлага бага тул өмч хөрөнгөө цаашид хамгаалж үлдэхэд томоохон асуудал тулгарч байна.