Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулна

 

Р.Ренчин

Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн нэг билээ. Дорноговь аймгийн Алтанширээ суманд барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийг товлосон хугацаанд нь ашиглалтад оруулахаар талууд тохиролцлоо.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ШХАБ-ын (Шанхайн хамтын ажиллагааны байгууллага) гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хуралдаанд ажиглагчаар оролцож байгаа билээ. Уг уулзалтын үеэр Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд С.Жайшанкартай уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцаж, Монгол Энэтхэгийн хамтын ажиллагааны чухал төсөл болох Газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулах талаар ярилцаж тохиролцлоо.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дараах дөрвөн багцад хуваан хэрэгжүүлж байгаа.

  • EPC 01:   Технологийн бус барилга байгууламж
  • EPC 02:    Атмосферийн болон Вакум нэрлэг, Ханасан хий ялгах байгууламж, дагалдах, туслах байгууламжууд
  • EPC 03:    Үйлдвэрийн Дулааны цахилгаан станц
  • EPC 04:    Лицензтэй технологийн байгууламжууд
  • ( EPC – Инженерчлэл, худалдан авалт, барилга угсралт)

Бүтээн байгуулалт, барилга угсралтын ажил 2021 оны нэгдүгээр сараас эхэлсэн бөгөөд эхний шатны бүтээн байгуулалт энэ оны долдугаар сард дуусаж, Улсын комисст хүлээлгэн өгсөн билээ. Одоо үйлдвэрийн сүүлийн чухал хэсэг болох EPC 04 багц ажлыг яаралтай эхлүүлэх, тулгамдсан асуудлыг Энэтхэгийн Засгийн газартай тохиролцох ажил үлдээд байгаа юм. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал 1.8 сая орчим тонн тос боловсруулах чадалтай.  Нэн түрүүнд түлш шатахуун, мөн 95 октантай авто бензин, дизель, онгоцны түлш, шингэрүүлсэн шатдаг хий, зуухны түлш үйлдвэрлэх юм.

Тус үйлдвэрийг товлосон хугацаанд нь ашиглалтад оруулж чадвал 2027 онд монголчууд дотооддоо үйлдвэрлэсэн шатахууныг ашиглах юм.