Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Перугийн зэсийн үйлдвэрлэл 8-р сард 11%-иар өслөө

Ч.Сансар 

8 дугаар сард Перу улсын зэсийн үйлдвэрлэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.7%-иар өссөн гэж Перугийн Эрчим хүч, уурхайн яам лхагва гарагт мэдэгдлээ. Үйлдвэрлэл нь таван сар дараалан буурсаны дараа гэнэт өссөн аж.

8 дугаар сард 246,568 тонн зэс үйлдвэрлэж, 1-8-р сарын хооронд нийт 1.76 сая тонн зэс үйлдвэрлэсэн байна. Энэ нь 2023 оны мөн үеийнхээс 0.7%-иар бага байна.

Перу бол дэлхийн гурав дахь том зэс үйлдвэрлэгч орон. 8-р сард зэсийн үйлдвэрлэл өссөн гол шалтгаан нь Glencore компанийн Antamina уурхай энэ жил 26.5%-иар илүү зэс олборлосонтой холбоотой.

Мөн энэ жил Cerro Verde компани олборлолтоо 5.2%-иар өсгөсөн бол “Southern Peru Copper” компанийн үйлдвэрлэл өмнөх оныхоос 11.2%-иар нэмэгдсэн гэж салбарын яамны мэдээлжээ.

Перугийн засгийн газар тус улсын гол салбар болох зэсийн үйлдвэрлэлээ энэ онд 2.8 сая тоннд хүргэх төлөвтэй байна.

Эх сурвалж: mining.com