Үндэсний Геологийн албаны дарга Б.Мөнхтөртэй ярилцлаа.
Монгол орны геологийн суурь судалгааны ажил нутаг дэвсгэрийн 40 гаруй хувьд хийгдсэн тоо бий. Одоо ашиглаж байгаа ордууд хэзээ, ямар судалгаанд үндэслэн хийгдсэн бол?
Монгол Улс нийгэм, эдийн засгаa хөгжүүлэхийн тулд газар нутгаа танин мэдэх асуудлыг чухалчлан үзэж, геологийн тогтоц, тэдгээртэй холбоотой ашигт малтмалын орд газруудын судалгааны ажлуудыг төрийн бодлого, төлөвлөлтийн хүрээнд үе шаттай гүйцэтгэж ирснийг хэлэх н зүйтэй болов уу. Геологийн цогцолбор судалгаанууд геологичдын олон жилийн нөр их хөдөлмөр, судалгааны ажлын ур дүнд өнөөгийн бидний ашиглаж, үр шимийг нь хүртэж буй олон орд, уурхайг нээн илрүүлэх эхний шатны ажил болсон.
Монгол орны геологийн суурь судалгааны ажлуудыг эрчимжүүлснээр ашигт малтмалын хэтийн төлөвийг үнэлэн, цаашид хайгуулын ажил гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
Өнөөдөр Монгол Улсын газар нутгийн суурь судалгааны ажлуудын хувьд 1:1000 000-ын масштабтай геологийн зураглалаар 100%, 1:500 000-ны масштабтай геологийн зураглалаар 100% хийгдсэн. 1:200 000-ны масштабтай геологийн зураглалын ажлыг 1940-өөд оны дунд үеэс эхэлж гүйцэтгэсэн бол өнгөрсөн жил буюу 2023 онд дуусгах чадлаа. Түүнчлэн 1990 оны эхэн үеэс эхэлсэн 1:50 000 масштабтай геологийн зурагла ерөнхий эрлийн ажлын гүйцэтгэл 47.74%-тай байна.
Геофизикийн судалгааны ажлын хувьд 1:1 000 000-ны масштабтай хүндийн хүчний судалгаа-100%,1200 000-ны масштабтай агаарын соронзон орны судалгаа 77.2%, 1:200 000-ны масштабтай агаарын геофизикийн комплекс судалгаа 68.3%-ийн гүйцэтгэлтэй байна. Харин гидрогеологийн судалгааны ажлын хувьд 1:500 000-ны масштабтай судалгаа-100%, 1:200 000-ны масштабтай гидрогеологийн судалгаа-9.23%, 1:100 000- ны масштабтай гидрогеологийн судалгаа 13%, 1:50 000-ны масштабтай гидрогеологийн судалгаа 2.02% тус тус хийгдсэн байна.
Дээр дурдсан үр дүн бол сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд хийсэн судалгаа, шинжилгээний үр дүн гэж ойлгож болно.
Геологийн зураглалын ажлаас гадна геофизик, геохимийн судалгааны талаар Та тодруулна уу?
Энэ жилээс геофизикийн ажлын хувьд 1: 200,000-ны масштабтай агаарын геофизикийн ажлыг тодорхой аргачлалуудаар газар нутгаа судалж, тоон мэдээлэлтэй болох шинэлэг ажлыг хийж байна. Энэ ажлыг ойрын 4-5 жилийн хугацаанд дуусгах төлөвлөгөөтэй. Харин геохимийн судалгааны ажлуудыг ойрын 10 жилд дуусгахаар төлөвлөсөн. Ингэснээр суурь судалгааны хувьд газар нутгаа бүрэн дүүрэн судалж дуусгах дүр зурагтай ажиллаж байна. Ингэж чадвал бидэнд ашигт малтмалын эрэл, хайгуулын шатны ажлуудыг хийхэд төсөв, санхүү, цаг хугацаа хэмнэх боломж, бололцоо бүрдэж, судалгааны ажлын үр дүн ч дээшилнэ. Нөгөөтээгүүр дээрх судалгааны ажлуудын үр дүнд бүс нутгийн хэмжээнд геологи, ашигт малтмалын тодорхой тоон үзүүлэлт, бүрэн мэдээллүүд бий болно гэсэн үг.
Ашигт малтмалын чиглэлээр ямар үр дүн гарсан бол?
Дээр дурдсан тулгуурлан геологи, ашигт малтмалын судалгааны чиглэлийн сэдэвчилсэн судалгааны ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байна. Ингэснээр шинээр орд газруудыг наах боломж нэмэгдэх юм. Товчхондоо бол Монгол орны региональ геологийн судалгаа наад зах нь ойрын 30-40 жил үргэлжлэх төлөвтэй байна.
Харин дунд шатны масштабын судалгааны хувьд зураглал, ерөнхий эрлийн ажил 47%-тай байгаа нь тийм ч хангалттай үзүүлэлт биш. 70, 80%-д хүрвэл аливаа нийгэм- эдийн засаг, бүсчилсэн хөгжлийн төлөвлөлтийг хийхэд илүү бодитой болно. Жишээлбэл, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн тулгуур. нийгэм, эдийн засгийг бусчлан хөгжүүлэх бодлогын баримт бичгүүд батлагдан гарсан. Газар нутгийнхаа геологийн тогтоц, онцлогоо танин мэдэж, ямар ашигт малтмал хаана байх боломжтой, түүнд тулгуурлан төлөвлөлт хийж чадвал хөгжлийн бодлого зөв тодорхойлогдоно.
Говийн бүсэд уул уурхай түлхүү хөгжиж байна. Тэнд гүний усны судалгаа, шилжилт хөдөлгөөний талаарх мэдээлэл тун хомс байна.
Монгол Улсын хэмжээнд бүс нутгийн түвшинд гидрогеологийн судалгаа бага хийгдсэн. Мөн л нэгдсэн бодлого, төлөвлөлт алдагдсантай холбоотой. Өмнө нь системтэй хийдэг байсан ажил. Монгол орны хэмжээнд дунд масштабын түвшинд гидрогеологийн ажлын судалгаа тааруу.
Усны нөөц ч тийм их биш. Тийм учраас гүний усаар томоохон төслүүдийн усан хангамжийг шийдэх нь буруу. Шавхагдах эрсдэлтэй. Уул уурхайн үйлдвэрлэлд саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх, усыг дахин ашиглахыг шаардах нь зүйтэй юм. Бидний хувьд ойрын жилүүдэд гидрогеологийн судалгааг идэвхжүүлэх, судалгааны ажлын үр дүнг тооцох шаардлага бий.
Геологийн асуудал төрийн захиргааны төв байгууллагын хариуцсан нэгдмэл байдал алдагдсаар олон жил болж байна. Монгол Улсын газрын хэвлийн мэдээллийг боловсруулж нэг дор нэгтгэн мэдээллийн нэг эх үүсвэртэй болох нь зүйтэй гэж үздэг. Энэ тал дээр Та ямар байр суурьтай байна вэ?
Геологийн салбар нэгдсэн зохион байгуулалтад орох ёстой. Геологи, хайгуулын салбарын бодлого, хэрэгжилт, эрдэм шинжилгээ, судалгаа, хүний нөөцөө бэлтгэх асуудал, үйлдвэрлэлийн ажлын төлөвлөлт, зохион байгуулалт нэгдсэн системтэй болсноор энэ салбар богино хугацаанд үр дүнтэй хөгжинө.
Үндэсний геологийн алба байгуулсан бүрэн гүйцэд бэхжиж, чадавхжиж чадаагүй байна. Хууль эрх зүйн орчны зохицуулалтуудаас гадна салбаруудын удирдлага зохион байгуулалт, нэгдсэн уялдаа холбоо байхгүй байна. Жишээ нь, Гидрогеологийн судалгаа байгаль орчны асуудал болчихсон явж байна. Гэтэл энэ бол цэвэр геологийн байгууллагын эрхлэх асуудал, судалгааны арга аргачлал, өмнөх судалгааны (үр дүнгүүд гээд бүх нь геологийн ажилтай нягт уялдаатай байх д бүх зүйл ёстой. Тэгтэл Усны тухай хуульд их явцуу ойлголтоор оруулсан байх жишээтэй.
Гамшгийн чиглэлийн геологийн судалгааны асуудлууд бас л нэгдсэн бодлого, зохион байгуулалтгүй байна Үндэсний Геологийн алба байгуулагдтал гамшгийн чиглэлийн геологийн асуудлыг авч явах төрийн захиргааны байгууллага өнөөг хүртэл байгуулагдаагүй байна г хэлж болно. Инженер геологийн асуудал бас л тодорхойгүй байна. Газар тариалан эрхлэгч нарт хөрсний бүтэц, эрдэслэг байдлын асуудал маш чухал. Энэ бүх чиглэлээр мэдээллийг бид гаргаж өгөх боломжтой. Ер нь геологийн салбар богино хугацаанд нэгдсэн зохион байгуулалтад орж ажиллах шаардлагатай. Хууль эрх зүйн орчноо сайжруулах, урт, дунд хугацаанд баримтлах бодлого төлөвлөлттэй болох, судалгааны ажлуудын чанар, үр дүнг сайжруулах, хүний нөөцөө бэлтгэх гээд олон тулгамдсан асуудал энэ салбарт байна.
Газрын ховор элемент, технологийн түүхий эдийн өндөр геологи хайгуулын суурь судалгаа, урьдчилж тогтоосон нөөцийн талаарх мэдээлэл ямар байна вэ? Геологийн салбарт хөрөнгө оруулалт татах ямар боломж байна вэ?
Бид геологийн суурь судалгааны ажлуудын үр дүнд маш олон хэтийн төлөвтэй талбайнуудыг ялгаж авдаг. Дараа нь нарийвчилсан шатны буюу эрэл, хайгуулын ажлыг төлөвлөж явуулдаг. Газрын ховор элемент, ховор металлын чиглэлээр олон тооны илрэл тогтоогдож, хэтийн төлөвтэй талбайг тогтоосон. Энэ талбайнууд дээр гадны хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллаж байна.
Манай улсын хувьд сүүлийн 100-гаад жилд хийгдсэн геологийн судалгааны ажлын үр дүнд үндэслэн эрэл, хайгуулын ажлуудаар нөөц нь тогтоогдсон ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулаад, ашиглаад явж байна. Үргэлжлүүлээд хайгуулын төслүүд хэрэгжиж, эдийн засагт хувь нэмрээ оруулах боломж бололцоо их бий.
Өндөр технологийн түүхий эдийн чиглэлээр гадны хөрөнгө оруулалтыг татах бүрэн боломжтой. Учир нь Монгол Улсын хувьд газрын ховор элемент, ховор металлууд болон никель, кобальт, лити, зэс, молибден гэх мэтчилэн нөөцтэй улсын тоонд багтдаг. Зах зээлийн эрэлт ч их байна, цахилгаан машин болоод бусад өндөр технологийн эрэлт ихэссэн. Үүнээс үүдэн никель, кобальт, лити, зэс зэрэг түүхий эдийн эрэлт цаашид ч өсөх хандлагатай.
Ер нь гадны хөрөнгө оруулалтыг татахын тулд бид хариуцлагатай, ил тод, тодорхой, тогтвортой бодлого баримтлах нь чухал.
Геологийн салбарын дэлхийн чиг хандлага хэрхэн өөрчлөгдөж байна вэ? Монгол Улсын геологийн салбарын хөгжлийг бусад орнуудтай харьцуулахад ямар түвшинд байна вэ
Геологийн шинжлэх ухааны салбар дэлхийд ч тэр, Монгол Улсад ч тэр маш өндөр түвшинд, хурдацтай хөгжиж байна. Дэлхийн царцдас бүрхүүл, түүний найрлага, структур, хими, физик шинж чанар, хөгжлийн түүх, дэлхий дээр явагдаж буй геологийн төрөл бүрийн процессуудыг судлах, түүнчлэн нийгмийн хөгжлөө дагаад аж үйлдвэржилт, өндөр технологийн хэрэглээг хангахын тулд шаардлагатай байгаа ашигт малтмалуудын ордуудыг нээн илрүүлэн үйлдвэрлэлд нэвтрүүлэх зайлшгүй шаардлага байна. Түүнчлэн хүн ам, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах, үер ус, газар хөдлөлт, хөрсний нуралт, бохирдлыг судлах гээд бүхий л чиглэлд хийж буй судалгаа шинжилгээний ажлууд шинэ түвшинд хийгдэж байна.
Ер нь судалгааны онол арга зүй, аргачлал, үр дүнг боловсруулах тал дээр ч ахиц дэвшил гарч, боловсронгуй болж байна. Техник, технологийн хөгжил дэвшил өргөн нэвтэрлээ. Ер нь геологийн шинжлэх ухаан нийгэм, эдийн засгийн олон салбарт өргөн хүрээнд салбарлан хөгжиж байна.
Геологи, хайгуулын салбарын өнөөгийн нөхцөл байдал цар тахал, зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, геополитикийн хүчин зүйл гээд маш олон шалтгааны улмаас дэлхий дахинаа үйл ажиллагаа нь нэлээд хумигдсан сүүлийн жилүүдэд хайгуулын салбар эргээд сэргэх хандлагатай боллоо. Энэ салбарт зарцуулж буй санхүүжилт, хөрөнгө оруулалт нэмэгдэж байгааг Австрали, Америк, Канад, Франц, Англи, Хятад, Япон гээд орнуудын жишээн дээр дурдаж болно.
Монгол Улсын хувьд хайгуулын салбар өөрийн гэсэн онцлогтой, сүүлийн жилүүдэд нэлээд идэвхтэй хөгжиж байна. Дэлхий дахинд өндөр технологийн түүхий эдийн эрэлт хэрэгцээ эрс нэмэгдсээр байна. Монгол оронд хийгдэж буй хөрөнгө оруулалт дан ганц хувийн хэвшлийнх гэхээсээ илүү томоохон улсуудын төрийн бодлого, алсын хараа төлөвлөлтийн хүрээнд Засгийн газар хооронд хамтын ажиллагааг хөгжүүлэх, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлууд яригдаж байна.
Өнгөрсөн хугацаанд гадаадын хэд хэдэн улстай өндөр технологийн ашигт малтмалыг олборлох, ашиглахад хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Энэ ажлын үр дүнг Та хэрхэн харж байна вэ?
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Франц улсад хийсэн айлчлалын үеэр Францын Геологийн Алба, Монголын Үндэсний гео логийн алба хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энэ хүрээнд өндөр технологийн түүхий эдийн чиглэлээр, тэр дундаа литийн судалгааны чиглэлээр хамтарсан Ажлын хэсэг байгуулсан Түүнчлэн БНСУ-тай хамтран Монгол Солонгосын ховор металлын судалгааны төв байгуулах, Польшийн геологийн албатай ховор металлын хамтарсан судалгаа хийх гээд олон төслүүдийг дурдаж болно. Хамтын ажиллагаа, судалгааны олон ажлууд идэвхтэй өрнөж байна.
Өнгөрсөн сард Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Судалгаа инновацын газартай гео гамшиг, хот төлөвлөлт, дэд бүтцийн инженер геологийн чиглэлээр санал солилцож, техникийн хамтын ажиллагааны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, газрын ховор элементийн хамтарсан судалгааны ажил гүйцэтгэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар харилцан ойлголцлын Санамж бичиг байгууллаа. Геологи, хайгуулын судалгааны ажлуудын хүрээнд гадны улсуудтай хамтын ажиллагаагааa өргөжүүлэх, ойлголцлын Санамж бичигт гарын үсэг харилцан зурахаас эхлээд цаашид тодорхой чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх яриа хэлцлүүд албажиж байна.
Мэдээллийн санд судалгааны ажлуудын бүртгэл мэдээлэл хадгалагддаг хэр давтамжтай өөрчлөгддөг вэ?
Манай Үндэсний геомэдээллийн сангийн мэдээлэл геологийн судалгааны ажлуудын үр дүнд жил болгон нэмэгдэж байна. Геологийн судалгааны ажлууд жил болгон тасралтгүй үргэлжилж байдаг. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж, зөвшөөрсөн тохиолдолд нээлттэй болж, Геологийн баримтын төв архивын бүртгэлд ордог. Ингэснээр аливаа судалгааны ажлын үр дүн хөрөнгө оруулагчид, геологич, судлаачид гээд сонирхсон бүхэнд нээлттэй мэдээлэл болдог. Судалгааны үр дүнтэй танилцаад, хайгуул, хөрөнгө оруулалтын ажилд ашиглах бололцоо бүрддэг.
Мөн энэхүү ил тод манай улсын аль ч төрийн захиргааны мэдээллийг байгууллагууд, яамд, агентлагууд ашиглах боломжтой гэсэн үг. Харин энэ зохион байгуулалт, мэдээллийн урсгалыг ашиглах асуудлыг төрийн байгууллагууд тэр бүр мэддэггүй.
Үндэсний геологийн алба Онцгой байдлын чиг үүргийн бүтцийн байгууллагуудыг гео- гамшгийн судалгааны ажлын мэдээллээр хангах, дэд бүтэц, авто замын төслүүдийг шаардлагатай геологийн мэдээллээр хангах гэх мэт салбар хоорондын мэдээллийг нэгтгэх, хангах асуудалд онцгой анхааран ажиллаж байна.
Геологийн салбар нь маш олон салбарыг нэгтгэн, харилцан холбоо уялдаан дээр ажилладаг онцлогтой. Геологийн салбар нь уул уурхайн салбараасаа 15-20 жилээр түрүүлэн хөгжиж байж уул уурхайн салбарын хөгжил, төлөвлөлт оновчтой тогтолцоо pyy явна. Гэвч тогтолцоо нь алдагдахаар бүх зүйл төлөвлөлтгүй болж байгаа юм.
Геологийн салбарын түрүүлэн хөгжих тогтолцоо алдагдсан нь бас л төлөвлөлт муу байгаатай холбоотой юу?
Энэ асуудалд 100% санал нийлж байна. Геологийн салбарын хөгжил, төлөвлөлт алдагдаад чамгүй хугацаа өнгөрсөн. Энэ байдлыг бид яаралтай засаж залруулах шаардлагатай. Геологийн салбар нь түрүүлэн хөгжиж байж, үр дүнг нь бусад салбар ашиглах ёстой байтал тэр тогтолцоо алдагдсан. Бид саяхныг болтол 90-ээд оноос хойш геологийн салбарын төлөвлөлт, хэрэгжилтийг нэгдсэн байдлаар байгаагүй. авч явах, бодлогын хэрэгжилтэд анхаардаг байгууллагын тогтолцоо байгаагүй.
Геологийн салбарын асуудлыг дан ганц ашигт малтмалын асуудал мэт маш явцуу байдлаар хандаж, Ашигт малтмал, газрын тосны газрын нэг хэлтэс болгож, хавсарсан байдлаар олон жил байлгаж, салбарыг уналтад оруулсан нь маш буруу.
Бусад олон улс орны геологийн салбар тусдаа бие даан хөгжиж, Геологийн албадын чиг үүргийг тодорхой болгож, дэмжиж ажиллах замаар үр дүнг нь улс хүртэж байна. Харин бидний хувьд Үндэсний геологийн алба байгуулах шийдвэр төр, засгаас гаргаж, үйл ажиллагаа явуулаад 4 жил болж байна.
Тогтолцоог сайжруулах, бодлого төлөвлөлтөө зөв хийх, хууль эрхзүйн орчноо бэхжүүлэх, төрийн захиргааны байгууллагуудтай үйл ажиллагааraa уялдуулах, хамтран ажиллах гэх мэтээр олон асуудлыг шийдвэрлэх шаардлага бидэнд бий.
Монгол Улсад Геологийн алба үүсэж хөгжсөний 85 жилийн ой энэ онд тохиож байна. Та мэргэжил нэгтнүүддээ хандаж юу хэлэх в?
Монгол Улсад геологийн алба үүсэж хөгжсөний түүхт 85 жилийн ой тохиож байна. Эрхэм хүндэт геологичид, хайгуулчдадаа түүхт ойн баярын мэнд хүргэе.
Монгол Улсын гал голомтыг гэрэл гэгээгээр таслахгүй байлгаж байгаа Багануур, Шивээ-Овоо, Шарын гол гээд нүүрсний уурхайнуудыг олж илрүүлэх, хайгуулын ажлыг нь хийж, нөөцийг тогтоон, ашиглалтад бэлтгэж өгсөн улсууд бол геологичид гэдгийг хэлэхэд таатай байна.