Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

Уул уурхайн салбар байгальд хамгийн ээлтэй технологийг эрэлхийлж байна

Р.Ренчиндулам

Дэлхий дахин эрдэс баялгийг олборлож, боловсруулахдаа энерги, ус аль болох бага зарцуулж, байгаль орчинд хамгийн ээлтэй байдлаар ажиллахыг зорих болсон билээ “Эрдэс боловсруулалт-2024” олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал өнөөдөр /2024.10.25/ болж, уул уурхайн салбарт нэвтэрсэн хамгийн сүүлийн үеийн технологитой танилцаж, цаашлаад хэрхэн байгальд илүү ээлтэй ажиллах талаар ярилцлаа. Энэ үеэр холбогдох албаныхнаас зарим зүйлийг тодрууллаа.

ӨӨРИЙН ОРДЫН ОНЦЛОГТ ТОХИРОХ ТЕХНОЛОГИЙГ МАШ САЙН СУДЛАХ ХЭРЭГТЭЙ

Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооны ерөнхийлөгч Б.Чинзориг.   

-Танай байгууллага энэ хурлыг 7 дахь удаагаа зохион байгуулж байна. Энэ удаагийн хурлын онцлог нь юу вэ?

-Байгаль орчны асуудалд тулгуурласан дэлхийн стандартын чиглэл, энэ өөрчлөлтийг дагасан техник технологи, түүний дэвшилттэй холбоотойгоор Монгол Улсад сэргээн нутагшуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр хэлэлцүүлэг өрнөж буйгаараа онцлог. Энэ удаад 10 гаруй улсын дэлхийн эрдэмтэн, судлаачдын бүтээл, хамгийн сүүлийн үеийн техник, технологийн туршлагуудыг харилцан солилцох томоохон талбар болж байна. Монгол Улсын баяжуулалтын салбарт гарч ирэх техник технологийн шийдлийн нэгэн гараа, энэ чиглэлийн өсрөнгүй хөгжлийн асуудлын шийдэл эндээс гарч ирнэ гэж найдаж байна.

Дэлхий дахинд уул уурхайн салбар баяжуулах үйлдвэрлэл рүү хөгжиж байгаа энэ үед салбарын техник технологийг нэн яаралтай судалж, байгаль орчин, нөөцийн бүрэн ашиглалттай холбоотой асуудлыг эрчимжүүлэх нь зүйтэй.  

-Өнөөдрийн хурлаар олон улсад болон дотооддоо ашиглаж байгаа хамгийн сүүлийн үеийн маш олон шинэ технологийг танилцуулж байна. Монголд шинэ техник, технологийг нутагшуулахад юун дээр анхаарах шаардлагатай байдаг вэ. Уур амьсгалаас эхлээд маш олон хүчин зүйлээрээ бусад орноос эрс ялгаатай шүү дээ?

-Анхнаасаа бүрэн судлах хэрэгтэй. Шилжүүлэн нутагшуулна гэдэг нь өнөөдөр яриад маргааш суурилуулна гэсэн үг биш. Орд бүр харилцан адилгүй тогтоцтой байдаг. Онцлогийг нь тогтоогоод тохирох технологийг нь л нэвтрүүлэх хэрэгтэй. Нүүрс, хүдэр, зэсийнх л бол адилхан гэж ойлгож болохгүй. Өөрөөр хэлбэл, ижил төстэй уурхайн туршлагыг шууд шилжүүлэн ашиглах нь өрөөсгөл. Эрдэнэтийн үйлдвэр дээр жишээ авъя. Үйлдвэрт гүнзгийрэлт явагдах тусам эрдсүүдийн химийн холбоост өөрчлөлт ороод эхэлсэн. Тиймээс технологийн өөрчлөлтийг зайлшгүй хийх шаардлага тулгарсан. Уг үйлдвэрт HPGR технологийг нэвтрүүлснээр шат дамжлагуудыг нэгтгэж, үүгээр дамжуулаад эрчим хүчний хэмнэлттэй технологийг нутагшуулж, 50-70 хувийн зардал гаргадаг хүдэр бэлтгэх технологийн зардлыг 5-10 хувь бууруулах боломж бүрдсэн. Энэ хэмжээгээр ашиг нэмэгдэнэ гэсэн үг. Энэ туршлагыг бусад зэсийн үйлдвэр шууд нутагшуулна гэхээсээ илүү эхлээд өөрийн ордын онцлогт тохирно гэж үзэж буй технологийг маш сайн судлах шаардлагатай.

ҮЕ ШАТТАЙГААР ШИНЭЧЛЭЛИЙН АЖЛУУДЫГ ХИЙГЭЭД ЭХЭЛСЭН

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн газрын дарга М.Отгон.

-Одоогоор Эрдэнэт үйлдвэрт шинэчлэх шаардлагатай технологи, төхөөрөмжөөс дурдахгүй юу. HPGR технологийг нэвтрүүлснээр ямар өгөөж гарсан бэ?

-Хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамыг шинэчлэх, баяжуулалтын секцийн гүн өргөтгөлийн шинэчлэл, хаяг дэлгэрүүлэх технологийг нэвтрүүлэх, шинэ хаягдлын сан барих гээд олон ажил хийхээр төлөвлөж байгаа. Үе шаттайгаар шинэчлэлийн ажлуудыг хийгээд эхэлсэн. Энэ бүхнийг салбарынхандаа танилцуулж, санаа оноог нь сонсож байна. Аливаа технологийг нэвтрүүлэхийн тулд судалгаа хэрэгтэй. Ямартай ч дэлхийн тэргүүн технологиудыг нэвтрүүлээд ажиллаж байгаа. Эрчим шингээлт багатай, өндөр бүтээмжтэй, аюулгүй ажиллагааны эрсдэлийг бууруулсан, бүрэн автоматажсан байх зэрэг олон хүчин зүйлийг шингээсэн төсөл хөтөлбөрийг урагшлуулаад явж байна.

FRO-FLOTE НЬ БИДНИЙ АНХ ТӨСӨӨЛСНӨӨС Ч ИЛҮҮ ӨГӨӨЖТЭЙ ТЕХНОЛОГИ

“Оюу Толгой” компанийн ахлах мэргэжилтэн О.Оргил

-Танай компанид шинээр ашиглаж байгаа Fro-Flote технологийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Өнөөдрийн хурлаар шинэ технологи сэдвийн хүрээнд бид шинээр нэвтрүүлсэн Fro-Flote технологийг үйлдвэртээ нэвтрүүлсэн туршлагаасаа хуваалцлаа. Энэ нь бидний анх төлөвлөж байснаас илүү үр дүнтэй, өгөөжтэй технологи болоод байна. Ерөнхийдөө Fro-Flote технологи нь газрын ховор элементээс бүрдсэн өндөр хүчин чадалтай тогтмол соронзон төхөөрөмж. Флотацын сул талыг нөхдөгөөрөө давуу талтай. Нарийн ширхэгтэй флотац нь хөөс дээр наалдалгүйгээр шууд хаягдал руу явдаг, нарийн ширхэгт анхдагч, хоёрдогч түүхий эрдэс бодисууд шууд хаягддаг байсан гэсэн үг. Тус төхөөрөмж нь эдгээр эрдсүүд дээр соронзон шинж чанар өгч, хэт нарийн ширхэгтэй флотацууд нь бие биетэйгээ наалдсанаар баяжигдах хэвийн хэмжээнд хүргэж байгаа юм. Энэ технологийн суурь 1987 онд тодорхой болсон ч 10 жилийн өмнө зарим үйлдвэрүүд нэвтрүүлээд эхэлсэн түүхтэй.  

-Одоогоор танайхаас гадна хичнээн газар энэ технологийг ашиглаж байна вэ?

-“РиоТинто” группийн 3-4 уурхай мөн Чили, Канад зэрэг орны зарим уурхай гээд нийт 10 орчим уурхайд ашиглаад эхэлсэн.

ШИНЭЭР ЭХЭЛЖ БУЙ УУЛ УУРХАЙН КОМПАНИУДАД ХЭРЭГЖҮҮЛБЭЛ ИЛҮҮ ТОХИРОМЖТОЙ

Шведийн “STM minerals” компанийн боловсруулалт, хэрэглээний инженерчлэлийн менежер, доктор Фишер Ванг

-Эрдэс боловсруулахдаа ус, энергийн зарцуулалтыг багасгах схемийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-“STM Minerals” нь шинэ технологи руу хөрөнгө оруулалт хийдэг, судалгаа шинжилгээ хийдэг компани. Энэ компани тоног төхөөрөмж үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг “Мицо” компанитай хамтран ажиллаж байгаа. Өнөөдрийн хурлаар “Transformational flowsheet”-д тулгуурлаад сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг ашиглан энерги, усны зарцуулалтыг багасгах талаарх схемийг танилцууллаа. Энэ технологийг Монголд ч ашиглах боломжтой. Ялангуяа шинээр эхэлж буй уул уурхайн компаниудад хэрэгжүүлбэл илүү тохиромжтой.

-Нэгэнт үйл ажиллагаа явуулаад олон жил болсон компаниуд энэ технологийг ашиглах боломжтой юу?

-Аль хэдийнээ өөрийн технологийн схемээ суурьлуулчихсан, үйл ажиллагаагаа явуулаад олон жил болсон газруудад ч энэ технологийг ашиглах боломжтой. Үүний тулд зарим тоног төхөөрөмжийг шинэчлэн солих, эсвэл нэмэлт төхөөрөмж суурьлуулснаар энэ схемийн дагуу ажиллах боломжтой.

-Энэ системийг ашиглахын давуу тал юу вэ?

-Ашиглалтын зардал талаас нь харвал энэ систем нь эдийн засагт үр өгөөжтэй. Нөгөө талаас цахилгаан энерги, усны зарцуулалтыг багасгаснаар хүлэмжийн хийн ялгарал, усны нөөцөд илүү ээлтэй схем. Нийгэм, байгаль орчинд илүү ээлтэй схем гэсэн үг.

Сэтгэгдэл (3)

  • javie87376843 (45.141.123.70)
    TOEIC, TOEFL, IELTS, Баримт бичгийг шалгалтгүйгээр худалдаж аваарай (epsoglobals@gmail.com) Жинхэнэ TOEIC, TOEFL, IELTS болон бусад олон улсын гэрчилгээ, баримт бичгийг (epsoglobals@gmail.com) худалдаж аваарай (Whatsapp:+237675620448). WhatsApp дээр мессеж илгээхийн тулд энэ холбоосыг дагана уу: https://wa.me/c/237675620448 TOEIC, TOEFL, IELTS, GRE болон бусад гэрчилгээгээ мэдээллийн сангийн системд бүртгэж, онлайнаар болон цаасан дээр бодитойгоор аль ч байгууллагад хүлээн авах шалгалт өгөхгүйгээр жинхэнэ гэрчилгээгээ аваарай. зэрэг бусад баримт бичгүүдийг бид бас өгдөг -ВИЗ, - Паспорт, - Жолооны үнэмлэх, - Иргэний үнэмлэх, -Нийгмийн даатгалын карт, -Хуулбар, -Татварын баримт бичиг, -Банкны хуулга, -Даатгалын шаардлага, -Эмнэлгийн бүртгэл, -Оршин суух зөвшөөрөл, - Төрсний гэрчилгээ, - нас барсны гэрчилгээ, - Гэрлэлтийн гэрчилгээ, -Хоёр жилийн орон сууцны хөнгөлөлттэй, сайн цалинтай ажил гэх мэт. Та иргэншлээ өөрчлөх гээд байна уу? Танд ажлын бичиг баримт хэрэгтэй байна уу? Та аялахыг хүсч байна уу? Шинэ дүр төрхөөр амьдрах хоёр дахь боломжийг олж, *-ээ хамгаалж, шинэ зээлийн түүх үүсгэж, эрх чөлөөгөө сэргээ. Дэлхий даяар олон мянган баримт бичиг гүйлгээнд байгаа шилдэг голограмм болон хувилагч бидэнд бий. Хэрэв та сонгосон аль ч улс оронд аялах, өндөр цалинтай ажилд орох боломжтой жинхэнэ, хууль ёсны, бүртгэлтэй баримт бичигтэй болохыг хүсвэл манай төлөөлөгч эсвэл зөвлөхүүдтэй холбогдож болно... Имэйл: (epsoglobals@gmail.com) Туслахын имэйл: (epsoinfodocumentssuppor@gmail.com) Telegram: (@epso_globals). Энэ холбоосыг дагаж Telegram дээр мессеж илгээнэ үү: t.me/epso_globals Whatsapp: (+237675620448). WhatsApp дээр мессеж илгээхийн тулд энэ холбоосыг дагана уу: https://wa.me/c/237675620448
    2024 оны 11 сарын 11 | Хариулах
  • uuu (188.129.80.26)
    Za uuchlaarai, Fro-Flote gj haigaad yu ch olsongui.
    2024 оны 11 сарын 09 | Хариулах
    • uuu
      Mergejliin setguul bj iimerhuu t1 aldaa gargamaargui bn aa. Yadaj l google-deed harchihmaar bn.
      2024 оны 11 сарын 09