Оросын Норникель компани палладий, цэвэршүүлсэн никелийн томоохон үйлдвэрлэгч бөгөөд бүх 2024 онд үйлдвэрлэх бүх металлын таамаглалаа нэмэгдүүлсэн.
Өнгөрсөн даваа гаригт тус компани никель олборлолтын таамаглалаа 184,000-194,000 тонноос 196,000-204,000 метр тонн хүртэл өсгөсөн гэж мэдэгдэв.
Тус компанийн “Надежда” хайлуулах үйлдвэрийн зуух 8-р сард их засварын дараа ашиглалтад орж, энэ оны эхний есөн сарын байдлаар 146,210 тонн никель үйлдвэрлэжээ.
Ингэснээр Норникель компанийн никелийн үйлдвэрлэл 3-р улиралд 16%-иар өссөн байна.
Палладий олборлох таамаглал 2,296-2,451 сая унцаас 2,624-2,728 сая унц болж нэмэгджээ. 2024 оны эхний есөн сард палладийн олборлолт өмнөх оны мөн үеэс 1%-иар нэмэгдэж 2.156 сая унц болсон.
Норникелийн үйл ажиллагаа хариуцсан захирал Александр Попов хэлэхдээ, тус компани энэ оны есөн сарын хугацаанд зэс, палладийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлсэн бол цагаан алт, никелийн олборлолт өөрчлөгдөөгүй гэжээ.
Норникелийн эсрэг барууны орнууд хориг арга хэмжээ аваагүй. Гэхдээ ОХУ-ын эсрэг авсан өргөн хүрээтэй хориг арга хэмжээний улмаас зарим үйлдвэрлэгчид Оросын металлыг худалдан авахаас зайлсхийж, Норникель борлуулалтаа Ази руу чиглүүлэхэд хүргэлээ.
Эх сурвалж: mining.com