Газпромын экспорт, дотоодын нийлүүлэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор тус компани 2024 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө 4%-иар нэмэгдүүлж, 16.9 тэрбум доллар болгон өсгөлөө гэж Оросын байгалийн хийн аварга компани санхүүгийн шинэ төлөвлөгөөгөө баталсны дараа мэдэгдлээ.
Өмнө нь Газпром 2024 онд нийт 16.5 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байсан байна. Одоогоор Газпром нь байгалийн хийгээ Украины газар нутгаар болон TurkStream хоолойгоор дамжуулан төв Европын хэд хэдэн улсад нийлүүлдэг.
Украины дайнаас хойш Европ руу хийдэг Оросын хийн экспорт мэдэгдэхүйц буураад байгаа юм. Дайны өмнө Европын нийт хийн хэрэглээний гуравны нэгийг Орос улс нийлүүлдэг байсан билээ.
Европын ихэнх зах зээл хаалттай байгаа энэ үед Оросууд Хятадад илүү их хий худалдах гэж оролдоход хүндрэлтэй тулгарч байгаа бололтой. Харин Хятадад ашигтай биш бол Оросоос нэмж хий дамжуулах шинэ хоолой барихыг Бээжин амлахгүй байгаа аж.
Гэхдээ Газпром “Сибирийн хүч” хоолойгоор дамжуулан Хятад руу байгалийн хийн экспортоо нэмэгдүүлж, 2024 оны эцэс гэхэд тус хоолойг дээд хүчин чадлаар ажиллуулахыг зорьж байна.
Эх сурвалж: oilprice.com