Хятад улс Монгол Улстай боомтын хил холболт, ашигт малтмал, дэд бүтцийн чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байна гэж Хятадын Синьхуа агентлаг мэдээллээ.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цян Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзахдаа, Хятад улс Монголд хөрөнгө оруулалт хийхдээ “Тодорхой шаардлага хангасан компаниуд”-ыг дэмжинэ гэж мэдэгдээд, Хятадын компаниудад тогтвортой, эерэг бизнесийн орчин бий болно гэж найдаж байгаагаа илэрхийллээ.
Сонирхуулахад, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д ажлын айлчлал хийж байгаа бөгөөд айлчлалын хүрээнд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цянтай өчигдөр Шанхай хотноо албан ёсны уулзалт хийсэн юм.
Эх сурвалж: mining.com