Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Ерөнхийлөгч хориг тавина, эсвэл...

Р.Ренчиндулам

Засгийн газар Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг наймдугаар сард УИХ-д өргөн барьсан. Хуулийн дагуу ирэх долоо хоногт багтаж төсвийг батлах учиртай. Гэвч энэ үйл явц ээдрээтэй хэвээр байна. Ингэж хэлэхийн учир нь, УИХ-ын зарим гишүүд 2025 оны төсвийг хэт тэлсэн, үрэлгэн төсөв гэж үзээд зардлуудыг хэмнэхийг эрх баригчдаас шаардан эсэргүүцлийн өргөдөлд иргэдээс гарын үсэг цуглуулаад эхэллээ.

2025 оны төсвийн төсөлд орлогыг 33.9 их наяд, зардлыг 35.8 их наядаар тооцож, алдагдлыг ДНБ-ий хоёр хувьтай тэнцүү буюу 1.9 их наяд төгрөг байхаар тусгасан. Тэр ч бүү хэл, томилолт, зочны зардалд энэ оныхоос 4 дахин их буюу 111 тэрбум төгрөг, 18.3 тэрбум төгрөгийг "Соёлын эрхийн бичиг" арга хэмжээнд зарцуулахаар төсөвлөжээ.

Тийм ч учраас УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин нарын 20 гишүүн төсвийн урсгал зардлыг 3.6 их наяд төгрөгөөр бууруулах боломжтой гэж үзээд байгаа юм. Төсвийг хэлэлцэж, нэг талдаа шийдвэр гаргах зайлшгүй шаардлагатай байхад Засгийн газар нь ч, УИХ-ын чуулган ч амар жимэр байлаа. 

Ерөнхий сайд, Засгийн газрын ихэнх гишүүдээ аваад урд хөршид айлчлал хийгээд ордон “эзэнгүй” байсан. Өөрөөр хэлбэл, төсөвтэй холбоотой уг асуудлыг шийдвэрлэж чадахгүй явсаар эцсийн хугацааг нь тулгачихлаа. Хэдийгээр нийгмийн олонхи төсвийн хэт тэлэлтийг дэмжихгүй байгаа ч хуулийн дагуу ирэх долоо хоногт баталж таарна. Үүнийг ч Ерөнхий сайд маш сайн тооцсон байгаа. Тиймдээ ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “сэтгэл зоволгүйгээр” БНХАУ-д ажлын айлчлал хийж “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр,   “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” зэрэгт гарын үсэг зурж, олон жил яригдсан асуудлыг урагшлуулж яваа.   

Тэгвэл нийгмийн дэмжлэг муутайгаар, шууд хэлбэл эсэргүүцэлтэй батлагдах нь тодорхой болсон энэ жилийн төсвийг засах ямар боломж байна вэ. Мэргэжилтнүүдийн болон ажиглагчдын яриагаар бол хоёр л боломж байгаа аж. Эхнийх нь, Ерөнхийлөгч хориг тавих. Төсөвт бүтнээр нь эсвэл хэсэгчлэн хориг тавьж болно. Тийм эрхтэй. Одоогийн нийгмийн уур амьсгалыг харахад Ерөнхийлөгч нэр хүндээ өсгөх энэ боломжийг алдахгүй нь тодорхой. Нийгэмд ч Ерөнхийлөгч гоё харагдана. Гэхдээ том зургаар нь харвал, Ерөнхийлөгчийн хориг бол ёс төдий зүйл гэхэд хатуудахгүй байх. Хориг тавьсан ч хүлээж авах эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал байдаг. Олонхоороо хүлээж авахгүй гэвэл төсөв батлагдсанаараа л явна. Өмнөх Ерөнхийлөгч нарын үед ч ийм л байсан. Хориг тавиад хүлээж авсан нь хуруу дарам цөөн.

Харин данхайсан төсвийг засах ганц бодит боломж байгаа нь төсвийн тодотгол. Олонхиороо санал нэгдвэл төсөвт тодотгол хийж алдаагаа засах боломжтой. Гэхдээ энэ үйл явц ирэх хаврын чуулганаар  л яригдана. Тэр үед төсвийн орлого хэр байх нь ч тодорхой болчихно, үүнийг дагаад зардлаа хасах ч боломжтой. Мэдээж алийг нь хасах эсэх нь өөр асуудал. Чухамдаа хэт данхайсан төсвийг засах бодит боломж нь төсвийн тодотгол болоод байна.      

Сэтгэгдэл (2)

  • yannkroos (51.158.253.130)
    WireID: 15107362652/ Signal: yk15107362652.09 get dmt 5meo bufo toad venom get dmt 5meo here, contact to get dmt 5meo, buy dmt 5meo here, where cani buy dmt 5meo, how can i buy dmt 5meo, quality dmt 5meo, get spirit and god molecule online here, buy bufo toad venom online here, contact to get bufo toad venom bufo toad venom available online, dmt 5meo available online here, spirit and god molecule available here, dmt 5meo for sale, order dmt 5meo now, how to produce dmt 5meo full guide, how to take dmt 5meo, how to take bufo toad venom WireID: 15107362652 // DustID: 15107362652 // SignalID: yk15107362652.09
    2024 оны 12 сарын 18 | Хариулах
  • javie87376843 (45.141.123.70)
    TOEIC, TOEFL, IELTS, Баримт бичгийг шалгалтгүйгээр худалдаж аваарай (epsoglobals@gmail.com) Жинхэнэ TOEIC, TOEFL, IELTS болон бусад олон улсын гэрчилгээ, баримт бичгийг (epsoglobals@gmail.com) худалдаж аваарай (Whatsapp:+237675620448). WhatsApp дээр мессеж илгээхийн тулд энэ холбоосыг дагана уу: https://wa.me/c/237675620448 TOEIC, TOEFL, IELTS, GRE болон бусад гэрчилгээгээ мэдээллийн сангийн системд бүртгэж, онлайнаар болон цаасан дээр бодитойгоор аль ч байгууллагад хүлээн авах шалгалт өгөхгүйгээр жинхэнэ гэрчилгээгээ аваарай. зэрэг бусад баримт бичгүүдийг бид бас өгдөг -ВИЗ, - Паспорт, - Жолооны үнэмлэх, - Иргэний үнэмлэх, -Нийгмийн даатгалын карт, -Хуулбар, -Татварын баримт бичиг, -Банкны хуулга, -Даатгалын шаардлага, -Эмнэлгийн бүртгэл, -Оршин суух зөвшөөрөл, - Төрсний гэрчилгээ, - нас барсны гэрчилгээ, - Гэрлэлтийн гэрчилгээ, -Хоёр жилийн орон сууцны хөнгөлөлттэй, сайн цалинтай ажил гэх мэт. Та иргэншлээ өөрчлөх гээд байна уу? Танд ажлын бичиг баримт хэрэгтэй байна уу? Та аялахыг хүсч байна уу? Шинэ дүр төрхөөр амьдрах хоёр дахь боломжийг олж, *-ээ хамгаалж, шинэ зээлийн түүх үүсгэж, эрх чөлөөгөө сэргээ. Дэлхий даяар олон мянган баримт бичиг гүйлгээнд байгаа шилдэг голограмм болон хувилагч бидэнд бий. Хэрэв та сонгосон аль ч улс оронд аялах, өндөр цалинтай ажилд орох боломжтой жинхэнэ, хууль ёсны, бүртгэлтэй баримт бичигтэй болохыг хүсвэл манай төлөөлөгч эсвэл зөвлөхүүдтэй холбогдож болно... Имэйл: (epsoglobals@gmail.com) Туслахын имэйл: (epsoinfodocumentssuppor@gmail.com) Telegram: (@epso_globals). Энэ холбоосыг дагаж Telegram дээр мессеж илгээнэ үү: t.me/epso_globals Whatsapp: (+237675620448). WhatsApp дээр мессеж илгээхийн тулд энэ холбоосыг дагана уу: https://wa.me/c/237675620448
    2024 оны 11 сарын 11 | Хариулах