Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Geomine 2024: Нарийнсухайтын нүүрсний давхаргын хийг их хэмжээгээр олборлох боломжтой

Т.Бямбанаран

 

ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль (ГУУС) БНХАУ-ын Үханий  Техноло­гийн их сургуультай хамтран GEOMINE-2024 олон улсын эрдэм шинжилгээний хурлыг анх удаа зохион байгууллаа.

Энэ үеэр уул уурхайн геотехник, уул уурхайн малталт, ашигт малтмалын баяжуулалт, боловсруулалтын үйлд­вэрт хэрэглэж байгаа усны чанар, хэрэглээ, өндөр үнэтэй тоног төхөө­рөмжүүдийг хэрхэн үр ашигтай ашиглах талаар хэлэлцүүлгүүд өрнөлөө.

АНУ, БНХАУ, ОХУ, БНСУ, Украин, Буриад, Япон, Австрали, Герман, Франц, Чех, Казахстан, Пакистан зэрэг 14 орны 47 байгууллагын төлөөлөл болох 80 орчим эрдэмтэн, судлаач геологийн шинжлэх ухаан, уул уурхай болон бусад чиглэлээр илтгэл хэлэлцүүлж, салбарын төлөөлөл багтсан  200 орчим хүн оролцсон аж.

Тус хуралд Геошинжлэх ухаан, Уул уурхай, Газрын тос, хий болон бусад сэдвээр салбар хуралдаан болсон.

“Монгол Улсын Нарийнсухайтын нүүрсний бүлэг ордын нүүрсний давхаргын метан хийн нөөцийн судалгаа”-г TMK Energy Limited компанийн судлаачид танилцуулж, Өмнөговийн сав газрын нүүрсний давхаргын хийн хайгуул, тэр дундаа, Нарийнсухайтын нүүрсний ордод голлон анхаарчээ.

Энэхүү судалгаа нь Монгол Улсын нүүрсний арвин нөөц ба нүүрсний давхаргын метан (НДМ) хийг эрчим хүчний эх үүсвэр болгон ашиглах боломжийг онцолсон юм. Тус судалгаагаар төслийн талбай болох “Гурвантэс-XXXV” нь Өмнөговийн сав газрын баруун хэсэгт оршдог бөгөөд Пермийн сүүл үеэс Дундад Юрийн галавын үе хүртэлх нүүрсний давхаргатай. Дэлийншанд, Ноён сум, Оргилохбулагийн тогтоц зэрэг нүүрс агуулсан хурдасууд бий. Нарийнсухайтын орд нь   үнсний гарц (3.04%-72.19%), дэгдэмхий бодис (34.73%-55.89%) бүхий нүүрсний гурван бүстэй. Хийн агууламж 5.0-13.2 м³/т хооронд хэлбэлздэг.

Метаны агууламж өндөр (92%-99%), нүүрстөрөгчийн дутуу исэл, ацетилений зарим өөрчлөлттэй. Энэ ордын нүүрс нь гол төлөв витринит (тод нүүрс) бөгөөд витринитийн тусгал нь 0,62%-1,49% хооронд хэлбэлзэж байгаа нь хий үүсгэх хангалттай дулаан боловсорч гүйцээд байгааг харуулж байна. Нүүрсний дээд давхаргууд нь өндөр нэвчилттэй (20-56 миллидарци), доод давхарга нь бага нэвчилттэй (<0.1 мД) байдаг.

Нарийнсухайтын нүүрсний ордыг 1.2 их наяд шоо фут (tcf) боломжит нөөцтэй, 5.3 их наяд шоо фут (tcf) нүүрсний давхаргын хийн хэтийн нөөцтэй гэж тооцсон. Ус зайлуулах түвшин 36 сарын хугацаанд өдөрт 4000 баррель (bwpd) байснаас 1,200 баррель хүртэл буурах төлөвтэй байгаа ажээ.

Ерөнхийдөө, энэхүү судалгаа нь Монгол Улсын эрчим хүчний нөөцийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж, Нарийнсухайтын нүүрсний ордын бүсэд нүүрсний давхаргын хий их хэмжээгээр олборлох боломжтойг харуулж байна.

Хурлын үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэр, техникийн товчооны Төлөвлөлт, хяналтын хэлтсийн дарга Б.Намуунгэрэл “Зэс-молибден-пиритийн баяжмалыг ялгах технологийн судалгаа”-г танилцуулав. Уг судалгаанд дурдсанаар “Зэс-порфирийн хүдэр нь дэлхийн зэсийн үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд бөгөөд голдуу молибден агуулсан байдаг. Гол ашигт малтмалд халькоцит (CuS), ковеллит (CuS), халькопирит (CuFeS), борнит (CuFeS), молибденит (MoS), пирит (FeS) орно.

Ихэнх баяжуулах үйлдвэрүүд эдгээр ашигт малтмалыг баяжуулахын тулд ко-флотаци, дараа нь ялгах процессыг ашигладаг. Ялангуяа зэс-молибден-пиритийн хам баяжмалыг ялгах нь боловсруулалтын эдийн засгийн үр дүнд нөлөөлдөг.

Ялгах арга нь эрдсийн найрлага, урвалжийн хэрэглээ, зардал, эрчим хүчний зарцуулалт, хүрээлэн буй орчны хүчин зүйлс, эцсийн баяжмалын чанарын стандартуудаас хамаардаг. Пиритийг шохойгоор дарж, дараа нь баяжмалыг үйлдвэр­лэлийн стандартад нийцүүлэн зэс, молибдений сульфидыг ялгаж авдаг” гэжээ.

Судалгааны үр дүнд, “Зэс-молибдений хам баяжмал дахь зэсийн эрдсийг дарахад ашигладаг органик бус урвалжууд (NaSH, Na2S, Nokes гэх мэт) өндөр өртөгтэй, эвгүй хурц үнэртэй, H2S хорт хий ялгаруулж хөдөлмөрийн эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр нөлөөлдөг. Үүнээс гадна, тээвэрлэлтийн өндөр шаардлага нь нийлүүлэлтийн тасалдал үүсгэдэг.

Иймд эдгээрийг илүү хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах өөр хувилбараар солих шаардлагатай байна. Зэсийн сульфид ба пиритэд органик дарангуйлагч урвалж ашиглах нь илүү үр дүнтэй ялгах арга болохыг харуулж байна. Эдгээр хувилбарыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилгоор пирит болон зэсийн сульфидын анхдагч эрдсүүдэд сонгомол нөлөө үзүүлдэг органик дарангуйлагчдыг олохын тулд нэмэлт судалгаа хийх шаардлагатай” хэмээн дүгнэсэн байна.

Эрдэм шинжилгээний хурлын дараа уг хурлыг санаачилсан ГУУС-ийн захирал, доктор, дэд профессор К.Хавалболотоос зохион байгуулсан ажлын үр дүнгийн талаар тодруулахад, “ШУТИС-ийн 65 жилийн ойн хүрээнд ГУУС-иас санаачлан зохион байгуулсан GEOMINE 2024 олон улсын хурал амжилттай болж өндөрлөлөө. Хурлын үеэр сургуулийн удирдлагууд олон улсын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай дараах чиглэлээр хамтран ажиллах бодит шийдэлд хүрсэн” гэлээ.  Үүнд:

-Оюутан солилцооны тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх,

-Хамтарсан судалгааны ажил эхлүүлж, багш судлаачдын ур чадварыг нэмэгдүүлэх,

-Дараагийн олон улсын хурал зохион байгуулах, хүлээгдэж буй үр дүнгийн талаар санал солилцож, санхүүжилтийг шийдвэрлэх зэрэг шийдэлд хүрчээ.

Мөн энэ үеэр зохион байгуулагч, багш ШУТИС-ийн ГУУС-ийн Эрдэс боловсруулалт, инженерчлэлийн салба­рын эрхлэгч Д.Гэрэлт-Одтой ярилцлаа. Тэрээр “Нэг удаа  зохион байгуулаад өнгөрөх бус эндээс гарсан эрдэмтдийн илтгэл, судалгаа шинжилгээний ажлыг практикт нэвтрүүлэх талаар түлхүү ажиллана. Энэ талын ажил учир дутагдалтай байдаг бөгөөд судалгааны үр дүнг хэрэглээнд нэвтрүүлэх нь уг хурлын нэг зорилго юм” гэлээ. 

Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлын хамтрагчаар “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл (MJEED 1000 Engineers), “Trigtech” ХХК болон Кореа их сургууль ажилласан байна.

Мөн тус хурлыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Бадрах Энержи” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Мэйжор Дриллинг” Монгол ХХК, “МН Жоин” ХХК, “Тэлмэн ресурс” ХХК, “Бласт” ХХК, “Гэрэлт-Очирваань” ХХК, “Гложекс Консалтинг” ХХК, “Терра Энержи” ХХК гэх компаниуд ивээн тэтгэжээ.

 

Сэтгэгдэл (2)

  • Grandsavaldo Brotherhood (105.113.97.194)
    2347046335241 OFTEN MANY HAS VENTURED INTO SPIRITUAL MEANS OF ACQUIRING LUXURY BUT ONLY FEW GET TO THE PEAK WHEN IT COMES TO SPIRITUAL WEALTH & LUXURY NOT BECAUSE THEY ARE SPIRITUALLY BACKED UP BUT IT TAKES A GREAT TO PIERCE THE SECRET HEART OF THE SPIRITUAL WORLD IN ORDER TO MAKE A RFEQUEST NOT JUST TO MAKE A REQUEST BUT TO GET ANSWERS AND POSITIVE POSITIVE RESPONSE FOR THE SPIRITUAL GUARDIANS OF AGE. +2347046335241
    2024 оны 12 сарын 10 | Хариулах
  • javie87376843 (45.141.123.70)
    TOEIC, TOEFL, IELTS, Баримт бичгийг шалгалтгүйгээр худалдаж аваарай (epsoglobals@gmail.com) Жинхэнэ TOEIC, TOEFL, IELTS болон бусад олон улсын гэрчилгээ, баримт бичгийг (epsoglobals@gmail.com) худалдаж аваарай (Whatsapp:+237675620448). WhatsApp дээр мессеж илгээхийн тулд энэ холбоосыг дагана уу: https://wa.me/c/237675620448 TOEIC, TOEFL, IELTS, GRE болон бусад гэрчилгээгээ мэдээллийн сангийн системд бүртгэж, онлайнаар болон цаасан дээр бодитойгоор аль ч байгууллагад хүлээн авах шалгалт өгөхгүйгээр жинхэнэ гэрчилгээгээ аваарай. зэрэг бусад баримт бичгүүдийг бид бас өгдөг -ВИЗ, - Паспорт, - Жолооны үнэмлэх, - Иргэний үнэмлэх, -Нийгмийн даатгалын карт, -Хуулбар, -Татварын баримт бичиг, -Банкны хуулга, -Даатгалын шаардлага, -Эмнэлгийн бүртгэл, -Оршин суух зөвшөөрөл, - Төрсний гэрчилгээ, - нас барсны гэрчилгээ, - Гэрлэлтийн гэрчилгээ, -Хоёр жилийн орон сууцны хөнгөлөлттэй, сайн цалинтай ажил гэх мэт. Та иргэншлээ өөрчлөх гээд байна уу? Танд ажлын бичиг баримт хэрэгтэй байна уу? Та аялахыг хүсч байна уу? Шинэ дүр төрхөөр амьдрах хоёр дахь боломжийг олж, *-ээ хамгаалж, шинэ зээлийн түүх үүсгэж, эрх чөлөөгөө сэргээ. Дэлхий даяар олон мянган баримт бичиг гүйлгээнд байгаа шилдэг голограмм болон хувилагч бидэнд бий. Хэрэв та сонгосон аль ч улс оронд аялах, өндөр цалинтай ажилд орох боломжтой жинхэнэ, хууль ёсны, бүртгэлтэй баримт бичигтэй болохыг хүсвэл манай төлөөлөгч эсвэл зөвлөхүүдтэй холбогдож болно... Имэйл: (epsoglobals@gmail.com) Туслахын имэйл: (epsoinfodocumentssuppor@gmail.com) Telegram: (@epso_globals). Энэ холбоосыг дагаж Telegram дээр мессеж илгээнэ үү: t.me/epso_globals Whatsapp: (+237675620448). WhatsApp дээр мессеж илгээхийн тулд энэ холбоосыг дагана уу: https://wa.me/c/237675620448
    2024 оны 11 сарын 11 | Хариулах