Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

"Хариуцлагатай уул уурхай" уулзалтад холбогдох байгууллагын удирдлагууд илтгэл тавина

"Хариуцлагатай уул уурхай" говийн бүсийн чуулга уулзалт энэ сарын 16, 17-нд Өмнөговь аймгийн Цогтцэций сум болох гэж байгаа билээ.

Тус уулзалтыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци хамтран зохион байгуулж байгаа. Мөн чуулга уулзалтад АҮЭБ-ийн сайд Ц.Туваан, АМГТГ-ын дарга Л.Баярмандал, МУУҮА-ийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, БОУАӨЯ-ны Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн газрын ахлах шинжээч Ц.Жаргалнэмэх нар илтгэл тавих юм.

Чуулга уулзалтад говийн бүсэд хамаарах Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгуудад хайгуул олборлолтын үйл ажиллагаа явуулж буй ААН болон тухайн бүсийн төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд, орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцох юм.

Мөн энэхүү чуулга, уулзалтын зорилго нь эрдэс баялгийн салбарын ашиг тус, үр нөлөөлөл, ил тод байдлыг оролцогч талуудад зөвөөр хүргэх, хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн төслүүдийг олон нийтэд таниулах замаар оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулахад оршиж байгаа билээ.