Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Норвегийн газрын тосны хөрөнгө оруулалт дээд амжилт тогтоолоо

Норвегийн газрын тос, байгалийн хийн салбарт оруулсан хөрөнгө оруулалт энэ онд түүхэн дээд хэмжээндээ хүрэх төлөвтэй байна. Энэ нь уг салбарт хэрэгжиж буй төслүүдийн тоо нэмэгдсэнтэй мөн инфляцитай холбоотой гэж Норвегийн Статистикийн газар пүрэв гарагт мэдэгдлээ.

Норвегийн Статистикийн газрын мэдээлснээр, газрын тос, байгалийн хийн салбарт оруулсан нийт хөрөнгө оруулалт энэ онд 22.9 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь 20.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан 2014 онтой харьцуулахад өссөн үзүүлэлт юм.

Энэ онд олон шинэ төслүүд хэрэгжиж эхэлсэн, хайгуул судалгааны ажлууд эрчимжсэн, дамжуулах хоолойд зарцуулсан мөнгөн хөрөнгө нэмэгдсэн, газрын тосны хуучирсан дэд бүтцийг хааж, буулгасан зэрэг хүчин зүйлүүд хөрөнгө оруулалтын өсөлтөд нөлөөлсөн аж.

Үүгээр зогсохгүй ирэх онд ч хөрөнгө оруулалт өндөр байх төлөвтэй байгаа юм. Энэ нь “зарим төслийн зардлын тооцоо өндөр гарсантай холбоотой” гэж Статистикийн газар мэдээгдээд байна. 

Газрын тосны олборлолт ирэх онд 5.2%-иар өсч, байгалийн хийн үйлдвэрлэл 1.6%-иар буурах зэрэг төлөвтэй байна гэж Норвегийн Засгийн газар 2025 оны төсвийн төсөлдөө дурдаад байгаа билээ. Мөн “Газрын тосны олборлолтын өсөлтөд энэ оны сүүлээр ашиглалтад орохоор төлөвлөж буй Йохан Кастбергийн шинэ орд нөлөөлнө. Газрын тос, байгалийн хийн олборлолт 2030 он хүртэл харьцангуй тогтвортой байна" гэж тус Засгийн газар мэдэгдлээ.

Баруун Европын хамгийн том газрын тос, байгалийн хийн олборлогч тус улсын эрх баригчид ингэж үзэж байгаагийн учир нь Норвегийн газрын тос, байгалийн хийн олборлолт 2030 оноос буурч эхэлнэ гэж үзэж байгаатай холбоотой. Тиймээс энэхүү бууралтыг удаашруулахад цаашдын хайгуул, шинэ нээлтүүд маш чухал үүрэг гүйцэтгэнэ гэж тэд үзэж байгаа ажээ. 

Эх сурвалж: oilprice.com