Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

А.М.Готсурвэ: Газрын тос боловсруулах үйлдвэр нь нарийн төвөгтэй, цогц төсөл

14 мега төслийн нэг Газрын тосны боловсруулах үйлдвэрийн төсөл БНЭУ-ын хөнгөлттэй зээлээр хэрэгжиж байна. Энэхүү төслийн явц болон ЕРС-04 буюу технологи, тоног төхөөрөмжийн угсралтын ажлын явцын талаар Элчин сайд А.М.Готсурвэ: "Манай хоёр орон стратегийн түншлэлтэй, оюун санааны хөршүүд. Энэ хүрээнд хоёр чухал төслийг онцолмоор байна. 

Нэгдүгээрт, Энэтхэгийн санхүүжилтээр Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдал, аж үйлдвэржилтийг нэмэгдүүлэх Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл амжилттай хэрэгжиж, эхний шат нь дууссан бөгөөд 2026-2027 онд эхний ээлжийн бүтээгдэхүүн газрын тосыг зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү төсөл нь ажлын байр бий болгож, бүс нутгийн хөгжлийг дэмжинэ. 

Хоёрдугаарт, Энэтхэг улс "Атал Бихари Важпайн Мэдээллийн технологи, холбоо, аутсорсингийн шилдэг төв”-ийг байгуулж байна. Энэ төв жил бүр 800 Монгол оюутныг хиймэл оюун ухаан, кибер аюулгүй байдал болон бусад дэвшилтэт технологийн чиглэлээр сургаж, цаашид Монгол Улсын хөдөлмөр эрхлэлт, аж үйлдвэрийн өсөлтөд хувь нэмэр оруулах болно. Энэхүү хоёр санаачилга нь Монголын ирээдүйн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ" хэмээн тодотголоо.

Аж үйлдвэржилтийн тасралтгүй үйл явцыг бүрдүүлдэг үндсэн 3 зарчим нь "шинэчлэл, гүйцэтгэл, өөрчлөлт" юм. Гаалийн болон банкны тогтолцоог боловсронгуй болгох, хүнд суртлыг арилгах зэрэг шинэчлэл чухал байна. Хөрөнгө оруулалт татаад хожим үүсэх маргаанаас зайлсхийхийн тулд сайн нөхцөлтэй гэрээ байгуулах шаардлагатай. Төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх, илүү сайн баримтжуулах, батлагдах хугацааг богиносгох эдийн засгийн хөгжилд чухал үүрэгтэй юм. Эдгээр шинэчлэл нь зөвхөн Монгол Улсад төдийгүй дэлхийн олон оронд хамаатай.

Энэтхэг улс коксжих нүүрс, зэс, алт, критикал минералыг Монголоос авах сонирхолтой ч тээвэр, логистикийн асуудал хүндрэлтэй байсаар ирсэн. Үүнийг шийдвэрлэхийн тулд Энэтхэгийн Гангийн яам, Монголын Зам, тээврийн яам хооронд Ажлын хэсэг гарч, болзошгүй саад бэрхшээл, боломжуудыг тодорхойлох зорилгоор коксжих нүүрсийг туршилтаар тээвэрлэхээр төлөвлөж байна.

Энэтхэгийн компаниуд Монголд хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа MiningWeek & MinePro 2024 чуулга уулзалтын үеэр илэрхийлсэн. Өмнө нь ийм хамтын ажиллагааны талаар ярилцаж чадаагүй ч коксжих нүүрсний эх үүсвэрийн чиглэлээр хамтын ажиллагаа тогтвол ирээдүйд боломж их бий.

Газрын тосны үйлдвэрийн төслийн зардал нь өсөөд байна. Үүний шалтгаан, шийдэл нь юу вэ?

Газрын тос боловсруулах үйлдвэр нь нарийн төвөгтэй, цогц төсөл бөгөөд Ковид-19 цар тахлын улмаас багагүй хугацаанд саатсан. Хүнд суртлаас үүдэн нэмэгдэл зардал ч үүссэн.

Эдгээр сорилтыг үл харгалзан энэхүү төсөл арилжааны хувьд ашигтай хэвээр байгаа бөгөөд гүйцэтгэлийн шатандаа явж байна. Тендер шалгаруулалтыг зөв явуулсны үндсэн дээр хамгийн хямд нөхцөл тавьсан тендерт оролцогчийг шалгаруулсан тул төслийн өртөг боломж хэвээр байна.

Зарим компани одоогийн үнээс хоёр дахин нэмсэн үнээр тендер зарлаж байгаа нь ажлын нарийн төвөгтэй байдлыг харуулж байна. Гэсэн ч төлөвлөлтийн дагуу төслийг хугацаанд нь дуусгахаар ажиллаж байна.