Зэсээр "овоглодог" Чили улсад зэсийн үйлдвэрлэл нэмэгдэж, 10 дугаар сард энэ жилийн болон Ковидын дараах хамгийн дээд түвшинд хүрчээ.
Тодруулбал, Чили улсын төрийн өмчит, дэлхийн зэсийн зах зээлийн хамгийн том үйлдвэрлэгч "Codelco" болон "BHP" группын уурхайнууд 10 дугаар сард 492,804 тонн зэс олборлосон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 6.7%-иар нэмэгдсэн үзүүлэлт төдийгүй 2019 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлттэй сар байсан гэж Чилийн статистикийн газар мэдээллээ.
Компаниуд хуучин уурхайнуудаа шинэчлэх, муудаж буй хүдрийн чанарыг сайжруулахын тулд олон тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж байгаа. Үүний үр дүнд Чилийн олборлолт сүүлийн 20 жилийн доод түвшинд хүрсэний дараа эргэн сэргэж байгаа нь энэ юм.
Эх сурвалж: Mining.com