Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Рио Тинто зэсийн уурхай дахь эзэмшлийн хувиа Сумитомо компанид худалдлаа

Ч. Сансар 

Рио Тинто компани Австралийн зэс-алтны “Winu” уурхай дахь өөрийн эзэмшлийн 30%-ийг Японы Sumitomo Metal Mining Co.-д 399 сая ам.доллараар худалдахаар болжээ.

Сумитомо 195 сая долларыг тэр дор нь төлөх бөгөөд үлдсэн 204 сая ам.долларыг төслийн явцаас хамаарч дараа нь төлнө. Цаашдаа  зэс, бусад чухал металл, литийн салбарт хамтран ажиллах боломжийг манай хоёр компани судлах болно гэж Рио Лхагва гарагт мэдэгдлээ.

Риогийн зэсийн гүйцэтгэх захирал Кэти Жексон "Энэ бол бидний хөрөнгө оруулалтын эрсдлийг бууруулах онцгой боломж. Бид стратегийн түншлэл байгуулж, металл болон ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг илүү үр ашигтай болгохыг эрмэлзэж байна" гэжээ.

Баруун Австрали мужид орших Winu зэс-алтны ордыг Рио 2017 онд нээсэн бөгөөд одоогоор ашиглаж эхлээгүй байгаа. Уурхай барих ТЭЗҮ 2025 онд гарна.

BHP групптэй адил Рио зэсийн салбарт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх сонирхолтой байгаа. Winu орд Чилийн Escondida уурхайтай харьцуулахад жижиг төсөл гэж үздэг аж.

Эх сурвалж: mining.com