Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

“BP” 2.3 тэрбум долларын ашигтай ажиллажээ

 Р.Ренчиндулам

Дэлхийн байгалийн хий, газрын тос үйлдвэрлэлийн томоохон компани болох  Их Британийн “ВР” энэ оны эхний 3 улирлын байдлаар 2,3  тэрбум долларын ашигтай ажилласан талаар “CNBC” мэдээлэв.  Энэ нь сүүлийн дөрвөн жилийн хамгийн бага улирлын ашиг болж байгаа бөгөөд нефтийн үнийн бууралттай холбоотой хэмээн шинжээчид онцолжээ. Нефтийн үнэ гуравдугаар улиралд 17 гаруй хувиар буурсан байна.

Тус компанийн ашгийн гол үзүүлэлт 2021 оны дөрөвдүгээр улиралд газрын тос, байгалийн хийн үнийн өсөлтөөс шалтгаалж өсч байжээ. Тухайлбал 2021 онд 12.8 тэрбум долларын ашигтай ажиллаж байсан юм.

“BP”-ийн гүйцэтгэх захирал Мюррей Аучинклосс " Хэдийгээр биднээс шалтгаалахгүй бэрхшээл  гарч байгаа ч компанийг илүү хялбар, илүү төвлөрсөн, илүү үнэ цэнтэй болгохын тулд зургаан тэргүүлэх чиглэлээ тодорхойлсноос хойш ихээхэн ахиц дэвшил гаргасан. Газрын тос, байгалийн хийн салбарт бид хэмжээнээс илүү үнэ цэнд анхаарч байгаа бөгөөд ойрын 10 жилийн хугацаанд өсөх боломжтой гэж харж байна. Мөн бид эрчим хүчний шилжилтийн боломжийг  бусдад олгож байгаа гэдэгтээ итгэлтэй байна”  гэж ярьжээ. Шинжээчдийн дүгнэснээр газрын тосны үнэ цаашид ч буурах магадлалтай байгаа юм байна.