Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

АНУ зургаан компанид ураны түлш үйлдвэрлэх санал тавилаа

АНУ-ын Эрчим хүчний яам дотоодын 6 компанид атомын станцуудад зориулж ураны түлш үйлдвэрлэх гэрээ байгуулах санал тавилаа гэж мягмар гарагт мэдэгдэв.

АНУ-ын реакторууд баяжуулсан ураныхаа 25 орчим хувийг Оросоос худалдан авдаг. Тиймээс ОХУ-аас хараат байдлаа бууруулахын тулд Эрчим хүчний яам дотооддоо ураны түлшний үйлдвэрлэлээ хөгжүүлэхийг эрмэлзэж байгаа билээ. Украинтай хийсэн дайны улмаас Москвагийн эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээний хүрээнд ураны түлшийг Оросоос импортлохыг хориглосон аж.

Дараах компаниуд шалгарч, гэрээ байгуулах эрх авлаа: Centrus’s American Centrifuge Operating; General Matter; Global Laser Enrichment; Urenco’s Louisiana Energy Services; Laser Isotope Separation Technologies болон Orano Federal Services.

Тэдгээрийн дөрөв нь 10-р сард АНУ-ын Засгийн газартай бага оврын реакторт ашиглах баяжуулсан уран нийлүүлэх анхан шатны гэрээгээ байгуулсан.

Гэрээ байгуулсан компаниуд хамгийн багадаа 2 сая долларын санхүүжилт авах бөгөөд төслүүд нь 10 хүртэлх жилийн хугацаатай хэрэгжинэ. Ураны түлш үйлдвэрлэх хөтөлбөр нь нийт  2.7 тэрбум ам долларын санхүүжилттэй.

Эх сурвалж: Mining.com