Аж үйлдвэрийн эрэлт, ялангуяа нарны хавтан болон цахилгаан тээврийн хэрэгслийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж, урт хугацаанд мөнгөний ханш өссөөр байх магадлалтай.
Т.Бямбанаран
Үнэт металлын дэлхийн зах зээлд мөнгөний ханш 5 дугаар сард унц нь 32.8 ам.долларт хүрч байсан юм. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хамгийн дээд түвшинд хүрсний дараа спот үнэ Нь 30 ам.доллар болж буурчээ. Гэсэн хэдий ч үнэ өссөн хэвээр байгаа бөгөөд II болон III дугаар улирлын ихэнх хугацаанд унц нь 28-29 ам.долларын хооронд арилжаалагдсан байна.
Холбооны нөөцийн сан (ХHC) 9 дүгээр сарын 18-нд бодлогын хүүгээ бууруулснаар уг металлын ханш өсөж, унц нь 31 ам.доллароос давсан юм. Мөнгө нь 2011 оны 4 дүгээр сард бүх цаг үеийн дээд түвшинд буюу унц тутамдаа 49.51 ам.долларт хүрч байсан үеэс хойш тасралтгүй буурч байгаа юм.
Алтны нэгэн адил мөнгөний нийлүүлэлт эрэлтээсээ байнга хоцорч байдаг. Ихэвчлэн зэс, цайр, хөнгөн цагаан зэрэг бусад ашигт малтмалын хамт тогтдог учраас цэвэр мөнгөний уурхай ховор байдаг.
Ойрхи Дорнод болон Украин дахь дайнаас үүдэлтэй геополитикийн хурцадмал байдал, эдийн засгаа сэргээх гэсэн Хятадын оролдлого зэрэг нь мөнгөний ханш өсөхөд нөлөөлж байна.
Уг металлын үнэ 2024 оны 9 дүгээр сард 31.43 ам.долларт хүрч, өмнөх жилийн мөн үеэс 29%-иар өссөн нь 27%- иар өссөн алтны ханшийг давжээ.
2024 онд мөнгөний ханшид нөлөөлсөн хүчин зүйлсийг тодруулбал:
ХНС бодлогын хүү төлөвлөж байснаас илүү хурдан буурсан
АНУ-ын Төв банк 9 дүгээр сарын 18-нд бодлогын хүүгээ 50 суурь пунктээр (bps) бууруулсан нь 25 суурь пунктээр бууруулна гэх зах зээлийн хүлээлтээс давсан үзүүлэлт болсон юм. Өнгөт металлын зах зээлийн хөрөнгө оруулагчид АНУ-ын Төв банк мөнгөний бодлогоо зөөлрүүлэхийг тэсэн ядан хүлээж байсан юм.
ХНС-ийн дарга Жереми Пауэлл 9 дүгээр сарын 18-нд болсон хэвлэлийн бага хурлын үеэр, "Холбооны нөөцийн сангийн Удирдах зөвлөлийн гишүүдийн гаргасан таамаглалаас үзвэл, хэрэв АНУ-ын эдийн засаг хүлээгдэж байсны дагуу өсвөл энэ оны эцэс гэхэд холбооны сангийн хүү 4.4%, 2025 оны эцсээр 3.4% болно" хэмээн мэдэгдсэн бөгөөд ХНС- ийн хүүгийн хэмжээ 2026-2027 онд 2.9% хүртлээ буурах аж.
АНУ-ын эдийн засаг 2027 он хүртэл 2%-иар өсөж, инфляцын түвшин 2026 онд 2%-д хүрч буурна гэж ХНС-аас rаргасан таамаглалд дурджээ. Үүний зэрэгцээ, ажилгүйдэл энэ онд 4.4% байсан бол 2027 онд 4.2% болж буурах төлөвтэй байна.
Нарны зай хураагуурын үйлдвэрлэл нэмэгдсэн
Мөнгө нь хөрөнгө оруулалтад ашигладаг металл байхаас гадна алттай харьцуулахад илүү өргөн хүрээтэй үйлдвэрлэл, эмнэлгийн тоног төхөөрөмж зэрэгт хэрэглэгддэг чухал металл юм.
Олборлосон алтны зөвхөн 10%- ийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашигладаг бол мөнгөний 50 гаруй хувийг ашигладаг байна.
Ийнхүү үйлдвэрлэлийн зориулал- таар ашиглагддаг энэхүү металлын ханшийн хэлбэлзэл дэлхийн эдийн засгаас нэн хамааралтай. Эдийн засгийн өсөлт удааширч байгаа нь шинэ барилга байгууламж, тээврийн хэрэгслийн эрэлтийг бууруулна. Үүний үр дүнд, мөнгөний эрэлт ч мөн багасаж болзошгүй.
Мөнгөний хүрээлэнгийн тооцоолсноор ногоон эдийн засгийн өсөлт, тэр дундаа нарны зай хураагуурын үйлдвэрлэл (PV), эрчим хүчний сүлжээ, 5G сүлжээ зэрэгт оруулсан хөрөнгө оруулалтаас шалтгаалан 2023 онд аж үйлдвэрийн салбар дахь мөнгөний эрэлт 4%-иар өснө хэмээн үзэж байжээ.
Харин 2024 онд аж үйлдвэрийн нөлөөгөөр дэлхий дахинд мөнгөний эрэлт хэрэгцээ 2%-иар ecex магадлалтай аж. Бусад аж үйлдвэрийн салбарын эрэлт хэрэгцээ болон нарны PV үйлдвэрлэл 20%-иар өсөх хандлагатай байгаа тул үйлдвэрлэл 9%-иар нэмэгдэж, бүх цаг үеийн шинэ дээд амжилтад хүрнэ гэж тус хүрээлэн таамаглаж байв.
Тус хүрээлэнгийн үзэж байгаагаар аж үйлдвэр дэх мөнгөний хэрэглээ 9%- иар өсөж, шинэ дээд амжилт тогтоох аж. Үүний шалтгаан нь нарны PV үйлдвэрлэл болон бусад салбаруудын мөнгөний эрэлт 20%-иар өсөх хандлагатай байгаатай холбоотой юм.
Олон улсын эрчим хүчний агентлагийн (ОУЭХА) мэдээлснээр, нарны эрчим хүч нь 2023 онд дэлхийн сэргээгдэх эрчим хүчний өсөлтийн 65%-ийг бүрдүүлэхээ гадна 2024 онд дэлхийн нарны эрчим хүчний үйлдвэрлэл 7%-иар өсөж, 310 гигаватт (ГВт) хүрнэ гэж таамагласан. Энэ байдал үргэлжилбэл нарны эрчим хүчний салбар дахь мөнгөний хэрэглээ жил ирэх тусам 8%-иар нэмэгдэх тухай ANZ Research судалгааны компани тооцоолсон байдаг.
Дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятад улс өргөн хэрэглэгддэг болон үнэт металлын эрэлтийн гол хүч болоод байна. ОУЭХА-ийн мэдээлснээр 2022 онд тус улс дэлхийн нийт нарны хавтангийн 95 гаруй хувийг буюу нийт 450 гигаватт (ГВт) сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэжээ.
НИЙЛҮҮЛЭЛТИЙН ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ
Алтны нэгэн адил мөнгөний нийлүүлэлт эрэлтээсээ байнга хоцорч байдаг. Ихэвчлэн зэс, цайр, хөнгөн цагаан зэрэг бусад ашигт малтмалын хамт тогтдог учраас цэвэр мөнгөний уурхай ховор.
Мөнгөний хүрээлэнгийн мэдээлснээр, мөнгөний олборлолтоор дэлхийд тэргүүлэгч Мексик улсын Ньюмонт дахь Peñasquito уурхайн үйл ажиллагаа ажил хаялтын улмаас 4 сар тасалдсанаар 2023 онд дэлхийн мөнгөний олборлолт 1%-иар буурч, 830.5 сая унц болж байжээ.
Үнэн хэрэгтээ, энэхүү хүрээлэнгийн мэдээлэл 2021 оноос хойш зах зээлд мөнгөний нийлүүлэлт хангалтгүй байгааг харуулж байна. Үүнээс гадна, 1 дүгээр сард цайрын уурхайнууд үнийн уналтаас болж зогссоноос үүдэн мөнгөний үйлдвэрлэлд эрсдэл учраад байсан юм.
БИРЖИЙН АРИЛЖААНЫ САНГУУДАД МӨНГӨНД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ СОНИРХОЛ НЭМЭГДЭВ
ANZ Research-ийн Хайнс, Кумари нарын судлаачид ХНС-ийн бодлого 2024 оны 2 дугаар хагасаас зөөлөрч, алтны үнэ огцом өссөнөөр мөнгөний биржийн арилжааны санд (ETF) хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлнэ гэж таамаглаж байна.
Тус компанийн мэдээлснээр мөнгөөр баталгаажсан ETF-ийн хөрөнгө оруулалт 2022 онд 137 сая унц байсан бол 2023 онд 45 сая унц болж огцом буурчээ.
МӨНГӨНИЙ ЭРЭЛТИЙГ ДЭМЖИХ ХИЙМЭЛ ОЮУН УХААН
Лондонд төвтэй Sucden Financial компанийн судалгааны албаны дарга Дарья Ефанова III улиралд "Metal Outlook" сэтгүүлд өгсөн яриандаа, "Хиймэл оюун ухааны (AI) салбарт мөнгө зэрэг цахилгаан дамжуулагч чухал металл шаардлагатай тул уг металлын эрэлт хэрэгцээ өсөхөд нөлөөлнө" гэжээ.
Тэрээp Nvidia (NVDA) компанийг онцолсон бөгөөд энэ нь өнгөрсөн 6 дугаар сард Apple (AAPL) болон Мі- crosoft (MSFT) компаниудыг давж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болох хандлагатай байгаа юм. Технологийн салбар хиймэл оюун ухаан руу хурдацтай шилжиж буй нь Nvidia-ийн бүтээгдэхүүний эрэлтийг нэмэгдүүлснээр зах зээлийн үнэлгээ нь 6 дугаар сарын дундуур 3.24 их наяд ам.доллар болсон тухай Companies Market Сар мэдээлэв.
Эх сурвалж: www.techopedia.com