Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

2025 онд газрын тосны үнэ өсөх үү?

Р.Ренчиндулам

Өнгөрсөн жилийн газрын тосны үнэ тойрсон төлөв байдлыг Хятад улс эрэлтээ бууруулах вий гэсэн нийлүүлэгч компаниудын болгоомжлол төдийгүй бүтээгдэхүүн  нийлүүлэлт тасалдах эрсдэлд ач холбогдол өгөөгүйгээр тодорхойлж болохоор байлаа. Энэ нь үнийг  харьцангүй тогтвортой байлгаж чадсан бөгөөд 2025 онд хэд хэдэн нөхцөл байдлаас шалтгаалан уг байдал үргэлжлэх төлөвтэй байна.

Дэлхийд хамгийн их хэрэглэгддэг "Brent crude" болон "West Texas Intermediate" (WTI) төрлийн газрын тосны үнэ 2024 онд тогтвортой байв.  WTI-ийн нэг баррелын үнэ 2024 оны эхэнд 70 гаруй ам.доллар байсан  бөгөөд оны сүүлчээр үнэ бага зэрэг буурсан. Харин Brent crude-ийн үнэ 2024 оны эхэнд 77 ам.доллар байсан бөгөөд оны сүүлчээр 74 ам.доллар орчим болсон юм. 

Энэ бага зэргийн хэлбэлзлийн гол шалтгаан нь Хятадын эдийн засагтай холбоотой. Газрын тосны үнийн талаарх 2024 оны бүх тайлангуудад Хятадын эдийн засгийн мэдээлэл, газрын тосны импортын хэмжээг голчлон дурджээ. Эдгээр тайланд дурдагдсан чиг хандлага нь 2025 онд ч үргэлжилж, дэлхийн хамгийн том газрын тосны импортлогч орны эрэлт хэвээр байхыг илтгэж байна. 

Хятадын газрын тос, байгалийн хийн хамгийн том, нөлөө бүхий “Sinopec” компанийн мэдээлснээр тус улсын    газрын тосны эрэлт 2027 он хүртэл өсч, хамгийн өндөр түвшинд хүрэх төлөвтэй байна. Эрэлт нэмэгдсэнээр өдөрт 16 сая баррель, жилд 800 сая тонн газрын тос шаардлагатай болох юм. Тус компанийн мэдээлснээр, 2026-2030 онд Хятадын газрын тосны эрэлт 800 сая тоннд хүрэх төлөвтэй байна. Өнгөрсөн жил Хятадын газрын тосны эрэлт 750 сая тоннд хүрсэн билээ.  

"Газрын тосны зах зээл дээрх тогтвортой байдал нь макро эдийн засгийн олон хүчин зүйлийн  үр дүн бөгөөд энэ нь ямар ч үед  өөрчлөлт үүсгэж болно" гэж 'Pepperstone' брокерийн компанийн шинжээч 'Уолл Стрит Жорнэл' -д өгсөн ярилцлагадаа дурджээ.

Мөн “OPEC (Газрын тос экспортлогч орнуудын байгууллага)-ийн цаашдын шийдвэр, улс орнуудын макро эдийн засгийн өөрчлөлт зэргийг анзаарч байгаа. Эдгээр хүчин зүйлс  ирэх саруудын чиг хандлагыг тодорхойлох болно” гэжээ.    

Зах зээлийн өсөлт нь сул байгаа Европын Холбоо (EU)-нд ч газрын тосны эрэлт өсөх хандлагатай байгааг импортын үзүүлэлт баталж байна. 2024 оны хоёрдугаар улирлын мэдээллээр байгалийн хийн импорт буурсан ч газрын тосны  бүтээгдэхүүний импорт нэмэгдсэн байна. Европын Холбоо нь газрын тосны зах зээл дэх худалдагч  биш болохоор эрэлтийн чиг хандлагад ач холбогдол өгдөггүй. Гэхдээ энэ нь эрсдэл байж болох талтай.

Эх сурвалж: Oilprice.com