Цөмийн эрчим хүч АНУ-ын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 19 хувийг бүрдүүлдэг.
АНУ-д ураны үйлдвэрлэл 1980 онд оргил үедээ хүрч, 1981 онд цөмийн цахилгаан станцуудын дотоодын нийлүүлэгчдээс авсан ураны хэмжээ хамгийн өндөр байжээ. Гэвч 1992 оноос хойш АНУ-ын цөмийн цахилгаан станцуудын худалдан авсан ураны ихэнх нь гадаадаас нийлүүлэгдэж байна.
Өнөөгийн байдлаар АНУ-ын баяжуулсан ураны 71.7 хувийг гадаадын эх үүсвэрээс хамаарч хангаж байгаа бөгөөд дотоодын баялгаа ашиглах боломжтой хэвээр байна.
ОХУ нь баяжуулсан ураны 27.2 хувийг нийлүүлдэг ба энэ нь АНУ-ын цөмийн эрчим хүчний реакторуудын хувьд хамгийн том гадаад нийлүүлэгч болж байна.
Эх сурвалж: visualcapitalist.com