Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Хөрөнгө оруулалтын гэрээнд энэ сарын 17-нд гарын үсэг зурна

“Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд энэ сарын 17-нд гарын үсэг зурах шийдвэрийг Засгийн газар гаргалаа. 

Тодруулбал, Засгийн газрын энэ сарын 14-ний хуралданаар уг шийдвэрийг гаргасан бөгөөд Монгол Улсын Засгийн газраас Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч, Бүгд Найрамдах Франц улсад бүртгэлтэй “Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах эрхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа болон Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нарт олголоо.

Сонирхуулахад, Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан "Бадрах Энержи" ХХК-ийн хөрөнгө оруулагч "Орано Майнинг" С.А.С компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. 

Тус гэрээний төсөл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2025.01.10/  гишүүдийн 79,3 хувийн саналаар дэмжигдсэнээр  Монгол Улсын Засгийн газраас гуравдагч оронтой байгуулж буй хоёр дахь томоохон хөрөнгө оруулалтын гэрээ болж байгаа юм.