Р.Ренчиндулам
Ирэх дөрвөн жилд Австралийн уул уурхайн экспорт 100 тэрбум ам.доллараар буурах төлөвтэй байгааг шинжээчид онцолсныг “The Guardian”-д мэдээлжээ. Зөвхөн 2024 оны сүүлийн хагаст уул уурхайн салбараас улсын төсөвт ордог орлого 36 тэрбум ам.доллараар буурсан байна. Үүнд олон улсын геополитикийн ээдрээтэй байдалтай холбоотой эдийн засгийн тогтворгүй байдал нөлөөлж байгаа ч Хятадын эдийн засгийн бууралт гол жин дарж байгаа ажээ. Хятад бол Австралийн уул уурхайн бүтээгдэхүүний гол импортлогч улс.
"Хятадын эдийн засагт тулгарч буй сорилтууд нь манай төсөвт шууд нөлөө үзүүлж байна. Хэдийгээр өөдрөг төсөөлөл байгаа ч ойрын хугацаанд байдал сайжирна гэдэг эргэлзээтэй байна” гэж Холбооны нөөцийн судлаач Жим Чалмерс ярьжээ.
Уул уурхайн салбараас 2023-2024 оны санхүүгийн жилд Австралид 455 тэрбум ам.долларын экспортын орлого оруулсан юм. Үүнд, шингэрүүлсэн байгалийн хий, нүүрсний экспорт гол жин дардаг ажээ. Австралийн уул уурхайн салбар нь тус улсын нийт экспортын талаас илүү хувийг бүрдүүлдэг бөгөөд 250,000 орчим хүнийг ажлын байраар хангадаг юм байна.