Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Франц улс цөмийн шинэ реактор барихад бэрхшээлтэй тулгарч байна

Франц улс дараагийн үеийн цөмийн реакторуудыг шинээр барихаар төлөвлөж байгаа бөгөөд санхүүжилт, нийлүүлэлт, хугацаа зэрэг олон сорилттой тулгарч байна гэж Францын Аудитын шүүх мягмар гарагт тайландаа дурджээ.

Францын цөмийн эрчим хүчний томоохон үйлдвэрлэгч EDF компани Европын даралтат реактор (EPR) гэж нэрлэгддэг зургаан шинэ цөмийн реактор барихаар төлөвлөж байна. Энэ нь Францын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилтуудыг биелүүлэх, цөмийн салбарыг сэргээх зорилгоор цөмийн реакторуудаа шинэчлэнэ гэсэн Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны амлалтын нэг хэсэг юм.

2022 оны эрчим хүчний хямралаас хойш Франц улс цөмийн эрчим хүчний салбартаа анхаарлаа хандуулсан. Францын цөмийн станцууд тус улсын эрчим хүчний хэрэгцээний нийт 70%-ийг хангаж, Европын бусад хөрш орнууд руу эрчим хүч экспортлох боломж олгодог.

2024 оны эхээр Францын Эрчим хүчний шилжилтийн яам эрчим хүчний бүрэн эрхт байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн билээ. Энэ нь тус улс ирээдүйд цөмийн эрчим хүч үйлдвэрлэлд ихээхэн ач холбогдол өгч байгаагийн илрэл юм. Уг хуулийн төсөлд 6-14 шинэ реактор барих зорилтыг тусгасан.

Францын Аудитын шүүх өнөөдөр нийтэлсэн дүн шинжилгээнд “Францын цөмийн салбар 2022 онд дэвшүүлсэн стратегийг хэрэгжүүлж эхэлсэн ч энэхүү ажлыг гүйцэтгэхэд хараахан бэлэн биш, олон сорилттой туулгарч байна” гэж мэдэгджээ.

Цөмийн эрчим хүчний салбар нь хэт өндөр зардалтай, саатал, тодорхойгүй байдалтай тулгарч байна гэж Аудитын шүүх тэмдэглээд эдгээр асуудлуудыг шийдэхэд эрх баригчид болон салбарын дэмжлэг хэрэгтэй гэдгийг онцоллоо.

Өнгөрсөн жил EDF зургаан шинэ реакторын өртгийн тооцоог 30%-иар нэмэгдүүлж, 69 тэрбум доллар (67.4 тэрбум евро) болгон өсгөсөн тухай мэдээллүүд гарсан.

Аудиторын шүүх нь EDF-ийн EPR2 хөтөлбөрийн хөрөнгө оруулалтын эцсийн шийдвэрийг санхүүжилтийн асуудал шийдэгдэж, реакторуудын дизайн батлагдах хүртэл хойшлуулахыг зөвлөж байна. EDF одоогоор хөрөнгө оруулалтын эцсийн шийдвэрийг 2026 онд гаргахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: oilprice.com