УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2025.01.23/ Монгол Улсын Засгийн газар болон БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг /Засгийн газар 2025.01.17-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцлээ. Тус хуулийн төслийг дэмжих эсэхээр санал хураахад нийт 69 гишүүн буюу 88.7 хувь нь дэмжиж, зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа.
Ингэснээр Газрын тос боловсруулах үйлдвэр барихад нэмэлт санхүүжилт болгон 450 сая ам.долларыг Экспорт-Импорт банкаас зээлж байгаа юм. Тус үйлдвэрийн тухайд үндсэн дөрвөн хэсгээс бүрдэж байгаа. Эхний ээлжийн EPC1 бүтээн байгуулалтыг улсын комисс хүлээж авсан. Харин төслийн дөрөв дэх хэсэг буюу EPC4-ийг барихын тулд дахин 450 сая ам.долларын зээл авч байгаа юм.