Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Монгол Улс ЕСБХБ-тай хамтран сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлнэ

Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэх зорилгоор Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банктай (ЕСБХБ) хамтран ажиллаж байна.

Мягмар гарагт Давосын Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр байгуулсан түншлэлийн гэрээний хүрээнд ЕСБХБ тендер зохион байгуулах замаар нар, салхины болон эрчим хүч хуримтлуулах  төслүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх болно.

Түншлэлийн хүрээнд 2028 он гэхэд 300 МВт хүртэл хүчин чадалтай нарны цахилгаан станц, 200 МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станц, эрчим хүч дамжуулах дэд бүтэц, батарей хуримтлуурын станцуудыг  барьж, ашиглалтад оруулахыг зорьж байгаа.

Мөн ЕСБХБ нь сэргээгдэх эрчим хүчний стратеги болон нүүрстөрөгч ялгаруулалтыг багасгах бодлого боловсруулахад Монгол Улсад туслана.

“Монгол улс, ЕСБХБ хоорондын энэхүү түншлэл нь эрчим хүчний салбарыг тогтвортой, өрсөлдөх чадвартай, дэлхийн уур амьсгалын зорилтод нийцсэн салбар болгон хөгжүүлэхийг зорьсон Монгол Улсын бодлоготой нягт уялдаж байна” хэмээн Шадар сайд Т.Доржханд онцоллоо.

2024 онд ЕСБХБ Монгол Улсад 28 төсөлд 260 сая еврогийн хөрөнгө оруулсан бөгөөд дийлэнх хөрөнгөөр ногоон шилжилтийн төслүүдийг санхүүжүүлсэн байна.

Эх сурвалж: reuters.com