Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“DeepSeek” хиймэл оюун ухаан ба Уул уурхай

Т.Бямбанаран

Хятадын “DeepSeek” гэх хиймэл оюун ухааны технологи Nasdaq хөрөнгийн биржийн үнэлгээг 1 их наяд ам.долларын алдагдалд орууллаа. Тэр дундаа, дэлхийд технологиор  тэргүүлэгч “Nvidia” компани хамгийн их алдагдал хүлээжээ.

“Nvidia” зах зээлийн үнэлгээнээсээ 600 тэрбум ам.доллар алдсан ч Мягмар гараг гэхэд тал хувь нь сэргэсэн байна. Ийнхүү хүчтэй нөлөөнд өртсөн ч АНУ-ын хиймэл оюун ухааны салбарын тэргүүлэгчид байр сууриа хадгалсаар байна.

Зах зээлд бий болсон энэхүү өөрчлөлтийг үл харгалзан “Nvidia” компанийн хөрөнгө оруулагчид нэг жилд 111%, гурван жилийн хугацаанд нийт 465%-ийн өгөөж хүртэж байгаа аж. Тус компанийн хувьцааны үнэлгээ гурван их наяд ам.доллароос давжээ.

“Mining.com” уул уурхайн мэдээллийн эх сурвалж дэлхийд хамгийн нэр хүндтэй, уул уурхайн шилдэг 50  компанийг жагсаан гаргадаг билээ. Тэдгээрийн 2024 оны  зах зээлийн нийт үнэлгээ нь 1.28 их наяд ам.доллар болж, 126 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн байна.

Дээрх графикт үзүүлснээр уул уурхайн нөлөө бүхий компаниудыг хиймэл оюун ухааны салбарын ганц хувьцаатай харьцуулахад “нарны аймаг” шиг харагдаж байгаа тухай “mining.com” мэдээллийн эх сурвалжид дурдсан юм.

Уул уурхайн салбар нь хиймэл оюун ухаан, хүн дүрст роботууд зэрэг дэвшилтэт технологийн нөлөөллөөс ихээхэн хамааралтай. Жишээлбэл, “DeepSeek” хиймэл оюун ухаан гарч ирснээр ураны зах зээлд цохилт болсон билээ.

 

Эх сурвалж: mining.com