Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Чилийн Codelco 2025 онд 1.39 сая тонн зэс үйлдвэрлэнэ

Дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгч Чили улсын Codelco компани 2025 онд 1.391 сая тонн зэс олборлохоор төлөвлөж байна гэж Ройтерс мэдээллээ. Тус компани 2025 онд 4.727 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхийг зөвшөөрсөн байна.

Хэрвээ тавьсан зорилтоо биелүүлж чадвал үйлдвэрлэлийн хэмжээ өнгөрсөн оны 1.328 сая тонноос давах юм. Янз бүрийн саатал, осол аваар, хүдрийн агуулга буурсан зэрэг асуудлуудаас болж тус компанийн үйлдвэрлэл сүүлийн 25 жил буурсан бөгөөд энэ жил үйлдвэрлэл нь сэргэх төлөвтэй байна.

Төсвөө боловсруулахдаа Codelco нэг фунт зэсийн үнийг 4.30 ам. доллараар тооцож, үйлдвэрлэлийн зардлыг 1.98 доллар/фунт гэж тооцоолсон юм. Ингэснээр үйл ажиллагааны орлого нь 22.23 тэрбум ам.доллар, татварын өмнөх цэвэр ашиг нь 3.105 тэрбум ам.долларт хүрэх тооцоололтой байна.

2025 онд тус компани өнгөрсөн оныхоос /4.6 тэрбум ам.доллар/ арай өндөр дүнтэй хөрөнгө оруулахаар төлөвлөжээ. Хөрөнгө оруулалт нь голдуу уурхайн засвар үйлчилгээ, хүдрийн агуулгыг дээшлүүлэхэд зориулагдах аж. 

Хэрэв Codelco 2025 оны зорилтоо биелүүлбэл үйлдвэрлэл нь хоёр жил дараалж нэмэгдэнэ гэсэн үг. 25 жилийн турш тус компанийн үйлдвэрлэл буурсан бөгөөд 2024 оноос байдал сайжирч, үйлдвэрлэл нь 2023 оныхоос /1.325 сая тонн/ давж чадсан юм.

2024 оны 1-9 сарын хооронд Codelco компанийн татварын өмнөх орлого 4.022 тэрбум долларт хүрсэн. Энэ оны 3-р сарын сүүлчээр өнгөрсөн жилийн эцсийн санхүүгийн тайлан гарах юм. 

Эх сурвалж: reuters.com